Багш нарын ажил хаялт үргэлжилж байна

2018/09/10
Энэ сарын 3-наас эхэлсэн багш нарын ажил хаялт  үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын 50 сургууль, 10 цэцэрлэг ажил хаяад байгаа аж. Мөн өнөөдрөөс орон нутгийн сургууль, цэцэрлэгүүд ажилт хаялтад оролцож, энэ тоо нэмэгдэх хандлагатай байна гэж юм байна. 

Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд нь хэлэлцээрийн ширээнд суусан ч хэлэлцээр амжилтгүй болсон талаар МҮЭХ тодотгосон. Засгийн газрын зүгээс багш нарын цалинг үе шаттай нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна