Даатгалын салбарын цэвэр ашиг 41 хувиар өсч, 14.4 тэрбум төгрөгт хүрчээ

2018/11/07

Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ 16 хувиар өсөж, 327.6 тэрбум төгрөгт хүрснээс 76.4 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 21 хувийг давхар даатгалын компани, 2.7 хувийг урт хугацааны даатгалын компаниуд бүрдүүлжээ.

Даатгалын компаниудын нийт нөхөн төлбөрийн зардал тайлант улиралд 42.2 тэрбум төгрөгт хүрч, нийт хураамжийн орлогын 34.4 хувийг эзэлж байгаагаас ердийн даатгалын компаниудын нөхөн төлбөр 98.9 хувийг бүрдүүлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеээс 30.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Тайлант улиралд салбарын татварын дараах цэвэр ашиг 41 хувиар өсөж нийт цэвэр ашгийн хэмжээ 14.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Салбарын өөрийн хөрөнгийн өгөөж 10 хувь, нийт хөрөнгийн өгөөж 4.7 хувь байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна