БНСУ-д 12-р сарын 31-ний өдрөөс эхлэн улс орон даяар өдөр өнжүүлэх болон цэцэрлэгийн ойр орчимд тамхи татахыг хориглохоор болсныг Солонгосын эрүүл мэндийн яамнаас лхагва гарагт мэдээлжээ.
Уг журмыг зөрчсөн иргэд 100 мянган вонын /88 ам.доллар/ торгууль төлөх юм. Хүүхдүүдийг хорт утаанаас хамгаалахын тулд энэхүү журмыг хэрэгжүүлж эхлэхээр шийджээ.
Солонгос улс 1995 оноос хойш тамхи татахыг хориглосон цэгүүдийг өргөжүүлж, холбогдох хууль тогтоомжийг баталж эхэлсэн. 2015 он гэхэд интернет кафе, нийтийн тээвэр, бүх ресторанд тамхи татахыг хоригложээ. Харин 2017 оны 12-р сараас эхлэн биллиард, голф зэрэг үйлчилгээний газруудад тамхи татахыг хориглосон аж.
Олон нийтийн газар тамхины хор нөлөөнд өртсөн хүмүүсийн хувь 2013 онд 58, 2014 онд 52, 2015 онд 35, 2016 онд 22 байсан бол 2017 онд 21 хувь болтлоо буурч чаджээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна