Банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгө болон харилцагч, зээлдэгчдийн тоо нэмэгджээ. Тодруулбал, энэ оны гуравдугаар улиралд зээлдэгчдийн тоо 217.6 мянгад хүрсэн бол харилцагчдын тоо 1,510.9 хүрээд буй нь санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлж байна. Актив хөрөнгийн ангиллаар нь авч үзвэл олгосон зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 37 хувиар нэмэгдэж 811.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн нийт хөрөнгө 1.2 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 32.7 хувиар буюу 296 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
ЭХ СУРВАЛЖ: СЗХ
Сэтгэгдэл бичигдээгүй байна