Махны экспортоос нийтдээ 104.0 сая ам.доллар төвлөрчээ

2018/11/29
Манай улс одоогийн байдлаар дэлхийн 8 оронд мах гаргаж байна.

Тодруулбал, энэ оны 11 дүгээр сарын байдлаар ОХУ, БНХАУ, Казакстан, Япон, Иран, БНСВУ, Малайз, Хонконгт 955 тонн үхрийн мах, 22.492 тонн адууны мах, 3814 тонн хонь, ямааны мах, нийт 27.261 тонн мах, дулааны аргаар боловсруулсан 16.027 тонн мах тус тус экспортлоод байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад махны экспорт 17.7 мянган тонноор, дулааны аргаар боловсруулсан махны экспорт 14.5 мянган тонноор илүү байна. Энэ оны эхний 9 сард 16.7 мянган тонн адууны мах экспортолж байсан бол 11 дүгээр сард 6 тонноор нэмэгджээ. Үүнээс гадна манай улс 815.3 тонн малын дайвар бүтээгдэхүүн экспортлоод байгаа талаар Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна