Сүйт бүсгүйн оронд сахалтай эр иржээ

2018/12/03
АНУ-д нэгэн хуримын ёслолын үеэр сүйт залуугийн дотны найз ёслолд оролцож байгаа хүмүүсийг хөгжөөх зорилгоор хуримын цагаан даашинз өмсчихсөн аж. Дэвид гэдэг залуу сүйт бүсгүйгээ хуримын даашинзтайгаар харах ёстой байтал түүний сайн найз Тимми даажигнахаар шийджээ. АНУ-д сүйт залуу буруу харж зогсох агаад дурлалт бүсгүй нь араас нь дөхөж очоод мөрөнд нь гараараа хүрдэг нэгэн уламжлал байдаг. Тэр мөчид сүйт залуу эргэж хараад сүйт бүсгүйгээ хуримын даашинзтай байгааг нь анх удаа хардаг юм.
 
Дэвид Хофманн, Брианна Дэннис нарын хурим ч ийм зан үйлтэй байсан нь ойлгомжтой. Гэхдээ бүх зүйл илүү хөгжилтэй өрнөсөн гэж хэлж болно. Дэвидийн сэтгэл ихэд догдлон, сүйт бүсгүйгээ ирэхийг хүлээн буруу хараад зогсож байтал сахал үсэндээ баригдсан, махлаг найз Тимми нь хуримын даашинзтай зогсож байсан гэнэ. Сайн найзыгаа даашинзтай зогсож буйг харсан Дэвид савж унатлаа инээсэн байна. Удалгүй жинхэнэ сүйт бүсгүй гарч ирээд жаргалтай хосууд сүмд очиж андгай тангаргаа өргөжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна