2-р эмнэлэгийн өргөтгөл барилгын ажил явагдаж буйтай холбоотой асуудал

2019/01/23
“Үндэсний оношлогоо эмчилгээний төв байгуулах төсөл-1” хүрээнд хэрэгжиж байгаа барилгын ажил нь үндсэн гүйцэтгэгч буюу төсөл хэрэгжүүлэгч туслан гүйцэтгэгч гэх байдлаар баригдаж байгаа. юм Туслан гүйцэтгэгч байгууллагууд маань үндсэн гүйцэтгэгч компанид үнийн санал өгөх тухайн үнийн саналыг 2 тал хүлээн зөвшөөрвөл гэрээ хийж ажил эхэлдэг. Төслийн хүрээнд хэрэгжиж буй барилгын ажлын үндсэн гүйцэтгэгч нь БНСУлсын БОМИ ИНЖЕНЕРИНГ КОНСТРАКШН компани. Харин Азийн хөгжлийн банкнаас орж ирсэн мөнгөөр тус төслийг хэрэгжүүлэхдээ Монгол байгууллагаар гүйцэтгэлийг хийлгүүлэх зорилготой байсан биш гэж үү.

Гүйцэтгэгч компаниасаа туслан гүйцэтгэх Монгол кампаниуд ажлаа авч гүйцэтгэлээ хийж хүлээлгэж өгөөд гэрээний дагуу ажлын хөлсийг авдаг. Гэвч авдаг гэсэн нэр тодотголын ард юу байгааг харвал   ажлын ур чадвар сайтай монгол компаниудаар хямд хөлсөөр ажиллуулж  хийж буй ажилд нь  өндөр шаардлага тавьж гүйцэтгэлийг бага үнэлгээгээр дүгнэж хийлгүүлдэг. Үүнээс үзэхэд бага зардал гаргаж монгол барилгын компаниудыг ашиглан ашиг олох гэсэн нэгэн арга байж болох юм. Монгол талын туслан гүйцэтгэх барилгын компаниуд ерөнхий гүйцэтгэгч компаныхаа зааварчилсан зааврын дагуу хийхээр үнэтэй материал , хөлс хүч , цаг хугацаа гэх асуудал үүссэн бөгөөд  туслан гүйцэтгэх компаниуд маань алдангид орж байгаа нь энгийн зүйл гэж үү.

Үүнээс дүгнэхэд БНСУлсын тус компани нь төсөл хэрэгжүүлэгч нэртэй хөлжиж туслан гүйцэтгэх монгол компаниуд нь хөлс хүчээ соруулж эцэстээ дампуурлын эрмэг дээр арай ядан дэнжигнэнэ. Төсөл хэрэгжиж  эх орон нь цэцэглэх нь сайхан зүйл боловч Монголдоо Монгол компаниуд нь дампуурч гадаадын компани нь хөлжиж Азийн хөгжлийн банкаар дамжин эргэлтэнд орж байгаа энэ их хэмжээний мөнгө хэд хэдэн монгол компаний дампуурлаар эргээд гарч байгааг эргээд нэг харахыг хүсэж байна. Ухаж дүгнэхийг уншигч таньд үлдээж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна