Н.Энхболд: Цэргийн албан хаагч амиа алдсан, шалтгааныг тодруулж байна

2019/01/24
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдсан хэрэг энэ сарын 22-нд гарчээ. Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос сэтгүүлчид тодрууллаа.  Тэрээр “Цэргийн албан хаагч амиа алдсан.  Гэхдээ Зүүнбаянгийн цэргийн ангид яг юу болсон нь одоогоор тодорхойгүй байна. Шалгаж байгаа учраас албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй.  Энэ асуудлаар үдээс хойш мэдээлэл хийнэ” гэлээ. Эх сурвалжийн хэлж буйгаар Орхон аймгаас 2018 оны арваннэгдүгээр сард татагдан ирсэн 19 настай цэрэг өглөөний гүйлтэндээ гүйж байгаад ухаан алдаж, удалгүй нас барсан гэж буй. Одоогоор хэргийг хянан шалгаж байгаа бөгөөд нас барсан шалтгаан тодорхойгүй байгаа аж. Олон нийтийн сүлжээнд талийгаачийн гэмтсэн нурууны зургийг тавьж хүүг зодсон байж болзошгүй гэсэн мэдээлэл гараад байна

Эх сурвалж:www.polit.mn 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна