Улсын хэмжээнд 32 тохиолдол нэмж бүртгэгдлээ

2021/01/20

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр нийт 13,318 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнд халдвар илэрлээ.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 1,568 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 1,033 хүн эдгэрээд байгаа бол 523 хүн эмчлэгдэж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд-2
  • Хүнд-7
  • Хүндэвтэр-48
  • Хөнгөн-466 хүн байна" хэмээн мэдээллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна