Ардын Хатанбаатар Магсаржавын дүрээрээ олонд танигдсан жүжигчин, найруулагч Л.Эрдэнэбулган таалал төгсчээ. Тэрбээр 1981 онд дэлгэцийн бүтээл болсон “Хатанбаатар” киноны Баатар вангийн дүрийг бүтээж, ард түмний сэтгэлд хоногшсон нэгэн юм.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Лхагваагийн Эрдэнэбулган нь 1940 онд Булган аймгийн Бугат суманд төржээ. Тэрбээр 1967 онд Болгар улсын Софи хотын хотын Хөгжмийн дээд сургуулийг дуулаач мэргэжлээр, 1980 онд Ленинград хотын Хөгжмийн дээд сургуулийг дуурийн найруулагч мэргэжлээр тус тус төгссөн байна.
Мөн:
Мөн:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна