Дархан-Уул аймгийн онцгой комиссоос өнөөдөр/2021.01.28/-ны өдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийх үеэр Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал дараах мэдээллийг өглөө.
Тэрээр, "Өнгөрөгч нэгдүгээр сарын 26-нд Улаанбаатараас Дарханы чиглэлд хүнс тээвэрлэж ирсэн жолоочийг шалгахад тухайн жолоочийн PCR шинжилгээний хариу 48 цагаас хэтэрсэн байсан учир аймаг руу оруулалгүй постны хажууд хонуулсан. Харин өчигдөр өглөө шинжилгээнд хамруулахад хариу нь сэжигтэй гарсан. Тиймээс Улаанбаатар руу буцаан хүргэж, давтан шинжилгээ хийлгэхэд хариу нь эерэг гарсан байна.
Халдвартай нь тогтоогдсон жолоочийн хувьд нэгдүгээр сарын 20-нд Улаанбаатар хот руу явж, 21-нд PCR шинжилгээ өгч, 22-23-ны шилжих шөнө Дархан руу гарч, 23-ний өдөр шинжилгээний хариу нь сөрөг гарч Дарханд ирсэн.
Нэгдүгээр сарын 24-25-ныг шилжих шөнө буцаж Дарханд орж ирсэн бол нэгдүгээр сарын 25-26-ныг шилжих шөнө Улаанбаатар руу яваад буцаад ирэхэд нь аймгийн онцгой комисс зогсоож, дахиж шинжилгээнд хамруулсан юм. Тухайн иргэнийг постон дээр хонуулахад ах нь очиж хоол унд өгч, дулаан машинд хамт хоносон нь тогтоогдсон. Ахыг нь шинжилгээнд хамруулахад одоогоор сөрөг гараад байна. Түүнийг ахтайгаа цуг нэгдүгээр сарын 26-ны өдөр шинжилгээний хариу гартал гэртээ тусгаарлаарай гэсэн боловч 18.00-20.00 цагийн хооронд “Тохь” фитнесс төвөөр үйлчлүүлсэн байна. Бид ойрын хавьтал гэсэн 52 иргэнийг олж тогтоож, шинжилгээнд хамруулаад байна. Эхний шинжилгээгээр бүх хариу сөрөг гарсан. Хариуцлага алдсан эдгээр иргэдэд хуулийн хариуцлага тооцно" хэмээн мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.56
зөв байна, хамгаалалт сайн байна, одоо хариуцлага тооцчихвол яг ном журмын дагуу сайн ажиллаж байна.
Хариулах