Б.Жагар: Дарга нар гурван хувийн хүүтэй зээл өөртөө аваад ломбардаараа дамжуулж ард түмнээс мөнгө хүүлэх гэж байна

С.Гандэлгэр
2021/03/12

Арт түмний штабын тэргүүн Б.Жагар Сүхбаатарын талбай дээр гурван жилийн хугацаатай гурван хувийн зээлийг ард түмэнд бүгдэд нь олгох ёстой хэмээн иргэдээс гарын үсэг цуглуулж байна.  

Тэрбээр: "Нийт 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл байна. 500 гаруй мянган тээврийн хэрэгслийн 60 хувь нь ломбард буюу мөнгө хүүлэгч нарын гарт байна. Иргэдийн өмчгүй болгодог. Хүний арван сая төгрөгийн үнэтэй юмыг дөрвөн сая төгрөгөөр үнэлж авдаг. Ямар шударга зах зээл гэж ийм байдаг юм. Зах зээл гэж юу яриад байгаа юм. Зах зээлийн нийгэм гэж ярьдаг байхгүй юу. Ард түмэн мөнгө хүүлэгч нарт дарамтлуулдаг биш, харин мөнгө хүүлэгч нар ард түмнээсээ айдаг тийм шударга нийгмийн бий болгохын төлөө Ард түмний штаб тууштай тэмцэж байгаа.

32 их наяд төгрөгийн мөнгө эргэлддэг, 11 банк 538 ББСБ бидний эсрэг улайран довтолж байна. Улайран довтлох үйл ажиллагааг Засгийн газар, Их хурал чиглүүлж байгаа. Төрийн ордон дотор байгаа бүх сайд, дарга, Их хурлын гишүүдийг нарыг хэлсэнгүй Тодорхой тооны өөрсдийн гэсэн Банк бус санхүүгийн байгууллагатай. Ямар нэг байдлаар банкны хувьцаа эзэмшигч ч юм уу. Эсвэл хамаарал бүхий этгээдүүд, энэ нөхдүүд чинь энэ системээ үхтлээ хамгаалж байгаа байхгүй юу. Энэ системээ хамгаалаад байгаа цаад шалтгаан нь юу вэ гэхээр одоо өгч байгаа ХОЁР ИХ НАЯД төгрөгийг гарууд өөрсдөдөө аваад дахиад ард түмэнд нөгөө ломбардуудаараа дамжуулаад хүүлэх гэж байна шүү дээ. Тэгэхээр эзэндээ очдоггүй зээлийг эзэнд нь очдог нийгмийн төлөө явцгаая аа бүгдээрээ. Одоо зах зээлийн нийгэм, Ардчилал гэж худлаа зүйл ярихаа больё. Хаант засаглал байна уу, Парламент засаглал байна уу тэр нь бидэнд хамаагүй. Гагцхүү жилийн гурван хүүгийн хүүтэй зээлийг нийт ард түмэнд авахыг хүссэн бүх хүнд өгүүлэхийн төлөө ард түмний штаб тэмцэнэ." гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна