Төрсөн дүүгээ хэрцгийгээр хөнөөсөн Г-ыг үргэлжлүүлэн хорино

С.Гандэлгэр
2021/03/30

Төрсөн ах нь дүүгээ онц ноцтойгоор амийг нь бүрэлгэсэн хэрэг өнгөрсөн онд гарсан.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь /Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан/ заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ганболдод холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт товлосон боловч шүүгдэгч С.Ганболдын өмгөөлөгч Б.Банзрагч нь Ковид-19 цар тахлын ойрын хавьтагч болсон учир 14 хоногийн тусгаарлалтад орох шаардлагатай гэх нөхцөл байдлын улмаас шүүх хуралдааны хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч С.Ганболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Сануулахад, өнгөрсөн оны 11-р сарын 03-ны өдөр 16 настай охин хичээлдээ явна гэж гэрээсээ гараад ор сураггүй алга болсон тул ар гэрийнхэн нь цагдаад хандсан байдаг. Улмаар охины цогцсыг 2020-11-23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын гудамжнаас хоёр ширхэг шуудайнд дэвтэр номын хамт байхыг нь олсон байдаг. 

Уг хэргийг төрсөн ах 18 настай Г гэгч үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна