Өөрийгөө ''Чингис хаан'' хэмээн нэрийдсэн Магнайбаярын Баасанжаргал цахим ертөнцөд нэлээдгүй алдартай нэгэн. Тэрбээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа замын цагдаа нартай маргалдаж, уг үйлдлээ фэйсбүүкээр шууд дамжуулсан бөгөөд улмаар эрүүлжүүлэх байранд хоносон тухай ЗӨВ.МН урд нь мэдээлсэн.
Тэрбээр өнөөдөр paparazzi.mn- д өгсөн ярилцлагадаа өөрийнх нь тухайн өдөр гаргасан авир буруу ч гэлээ илэрхийлэх гэсэн санаа нь зөв байсан хэмээсэн юм. Шөнийн цагаар хөдөлгөөн хязгаарласан үед гэрлүүгээ харих гэж явахад нь цагдаа зогсоож, учирлаж тайлбарлахад нь өөдөөс нь ''зайл, буцаад яв'' хэмээн хэлсэн тул үүнд нь бухимдаж шууд дамжуулалт хийсэн гэв.
Мөн тэрбээр коронавирусийг ''далайн гаралтай вирус'' гэсэн юм.
''Согтуугаар жолоо барьсандаа маш их гэмшиж байна, сэтгэл зүйн хувьд асуудалтай байсантай минь холбоотой болов уу. Ард олныхоо хүсэлтээр өнөөдөр СЭМҮТ-д ирж үзүүллээ.Хараал хэлж, төрийн цагдааг доромжилсондоо уучлалт гуйж байна.
Гэхдээ миний хараал хэлсэн нь буруу ч гэсэн хотын захиргааны хийж байгаа хөл хорио бол БУРУУ. Коронавирус гэдэг зүйлийг монгол хүний дархлаа хангалттай дийлнэ. Хөл хорьсны оронд витамин Ц тараагаад өгчихвөл илүү дээр юм уу гэж бодож байна.
Хэрэг болдог өдөр гэртээ харьж амжилгүй саатаад 23:00 цаг өнгөрсөн хойно харих гээд явж байгаагаа цагдаад учирласан ч буцаад яв, зайл гэж хэлсэн. Миний гэдэн хөдлөөд шууд дамжуулалт хийсэн. Уур бухимдлаа барьж дийлээгүй миний буруу.
Уусан хоёр лааз шар айрагдаа хөлчүүрхчихлээ. Уучлаарай.
Коронавирус туссан хүмүүс эмчлүүлэхдээ хэдэн витамин уугаад л эдгэж байгаа. Нийгмийг айдаст автуулж хөл хорих шаардлага байхгүй. Бид монгол хүмүүс учир ''далайн гаралтай'' вирусээр өвдөөд шалихгүй. Бидэнд өөрсдийн гэсэн дархлаа байгаа. Коронавирусээс илүү зам тээвэр, хэрэг төвөг, архины асуудал, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг асуудлуудаа шийдье. Сонгуулийн шоу явагдаад байна. Албан тушаалын өрсөлдөөн, мөнгө угаах хэрэг явагдаад байна. Албаар ард иргэдийг цөхрүүлэх төлөвлөгөө яваад байна'' хэмээсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.242.243.134
Их эзэн хааны нэр бариад алдас болно доо
Хариулах192.82.74.88
Солиот л гэж хэлэе. Энэ амьтаны талаар өөр юу гэхэв!
Хариулах59.153.115.92
Согтуу машин барих. Хүн дайрчихсан бол...........Цагдаа чамайг хамгаалж дээ ...............
Хариулах103.57.92.231
Тийм шүү зөв гэж бодож бна
Хариулах139.5.218.253
2 лааз пиво гэнэ үү, хагас шил цагаан архи уулгачихвал харин овоо гуцах нөхрүү гүй юу.
Хариулах202.126.88.199
Mongolchuud minee, negnee bitgii ingej muuhai ugeer doromjiloo, eviig erhemlej hairiig tugeeye gedegtei bi mun sanal neg shu
Хариулах202.55.188.84
Jitsag tsarailsan hoshnog tsagdaag hel amaar dormjilsndo uichlalt guij bn ch gehshig chadhgvi bj atschin
Хариулах202.55.188.104
Cnamaas deer il shudraga heleh gesnee helcndeg