Даргадаа зодуулсан цэрэг гурав хоногийн турш УХААН ОРОЛГҮЙ байсаар амьсгал хураажээ

2021/03/31

Өнгөрсөн Ням гараг буюу гуравдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага цэргээ зодсон хэрэг гарсан. Салаан даргадаа зодуулсан хугацаат цэргийн албан хаагч, байлдагч Б биеийн байдал маш хүнд байдалтай, ухаангүй, тархинд цус харвасан гэсэн оноштой Төрийн тусгай алба хаагчийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан ч өнгөрсөн шөнө 23:00 цагийн орчимд амьсгал хураасан харамсалтай мэдээ байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр байлдагч Б амьсгал хураах хүртлээ УХААН ОРООГҮЙ байна.
Төрийн албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн холбогдох эрх бүхий албан тушаалтнаас уг хэргийн талаар тодруулахад шүүх эмнэлэгрүү байлдагчийн цогцсыг шилжүүлсэн гэлээ. Байлдагчийн ар гэрийнхний сэтгэл санааны байдал маш хүнд байгаа ажээ.

Энэ талаар цагдаагийн газраас тодруулахад "Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б өнгөрсөн шөнө нас барсан. Байлдагчийн зодсон дэслэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ. 

Түүнчлэн  Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр шат шатанд нь хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн юм.




Сэтгэгдэл (27)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 78.156.32.230
    2021/04/01

    Ter zodson xun bol aluurchin.erguugiin xuuliar shorond ni nasaar ni suulga.tegj bj busad ni zochrono. Xunii uriig yaj bgaa yum be.Minii ur bsan bol bi galzuurna

    Хариулах
  • 202.126.88.60
    2021/04/01

    Өөрсдөө огцор. Ээж аавд нь насаар нь тэтгэлэг төл

    Хариулах
  • 202.131.241.22
    2021/04/01

    Байлдагчын ар гэрийхэний сэтгэл санааны байдал маш хүнд байгаа ажээ гэнүү юу гэсэн үг вэ эрүүл саруул үр хүүхдээ эх орондоо даатгаж явуулаад эцэст нь амьгүй цогцос хүлээж авах эцэг эх ар гэрт нь сэтгэл санаагаар төдийгүй тэдний эрүүл бие мах бодьдод хичнээн хэцүү байгаа бол хүнийг амийг юман чинээ бодохоо больцон хорвоо юмуу хаашаан төр засаг хайрт үрээ алдсан энэ эцэг эхээс уучлал гуйж хариуцлагаа хүлээх ёстой....

    Хариулах
  • 202.131.250.130
    2021/03/31

    Ардын армид генераль нь олдоод байна. цэрэгтэйгээ харьцдаг доод албад боловсрол доогуур байна. АА-ийн бригадын генералийг Сономпил тэнэг л гаргасан. Ге хувцасны хайран мөнгө...

    Хариулах
  • 66.181.161.6
    2021/03/31

    Үр хүүхдээ харамсалтайгаар алдаад ямар их гарз вэ. Цэргийн алба хаах үүрэгтэйл гэдэг хүнээ ингэж амь насыг нь эрсдүүлж байгаа төр хариуцлагаа хүлээх хэрэгтэй.

    Хариулах
  • 202.55.188.108
    2021/03/31

    huniig tegtel ni aimar zodoj uhluut bolgono gj yu gsn ug vee tangarag orgoson hun bj yj tgj chadaj bnaa shuud alban tushaalaas ni tutgelzuuleh heregteishd

    Хариулах
  • 202.126.90.62
    2021/03/31

    mongold brigad baigagui uursddu zoriulj bi bolgson tcol ichej uhmeer ym oncgoi coltoon ogcorooch huuree

    Хариулах
  • 64.119.25.107
    2021/03/31

    Уншихад хүртэл сэтгэл өвдөж байн

    Хариулах
  • 202.126.88.168
    2021/03/31

    даанчдээ юун ухаисарын шанаа юун зодох аминд нь хүрэх вээ хэлэх ч үг алга

    Хариулах
  • 66.181.161.39
    2021/03/31

    olon erchvvdin dund gants 2 shanaa bx ch ene bol xeternee araatnaas door novsh yma

    Хариулах
  • 202.126.89.53
    2021/03/31

    Хүнийг үхтэл зодно гэдэг ямар харгис ямар өршөөлгүй хатуу сэтгэл вэ. бид ямар үед амьдарч байгаа юм бэ бид юунд итгэж үр хүүхдээ цэрэгт явуулж байгаа юм бэ. Хүний сайхан үрийн амь насыг хороочхоод хариуцлагыг хэн,хэн үүрэх вэ? Эцэг эхэд нь ямар хэцүү байгаа бол.

    Хариулах
  • 202.55.188.33
    2021/03/31

    Харамсалтай юм энэ 1 шанаа авна хатуужна гэдэг тэ1 үзэл суртахууна а болиоч бүх зэвсэгт хүчний харьяа анги байгууллагуудад энэ талаар хичээл сургалт орж сурталчилмаар юмаа тэр 1 хэдэн эргүү малнуудад танхай атман том болох гэдэг юмуу яадаг юм мөр мөрөөрөө үүргээ биелүүлээд ажлаа хийгээд явж болдоггүй юм байхдаа ямар хариуцлага хүлээлгэж яаж шийдэснээ эргээд олон нийтийн сүлжээгээр мэдээлдэг болмоор байна. Хатуу хариуцлага тооцох хэрэгтэй тэгж байж малнуудад жоохон мэссэж очих байх

    Хариулах
  • 66.181.161.114
    2021/03/31

    Denduu hairan bid yamar togtoltsootoi orond amidraad bgaagaa uneheer oilgohgui gutarch bn yagaad batlan hamgaalahiin yam ene terrorist togtoltsoogoo uurchilj shinechij chaddaggui yum be hunii olon shan urs altan amia haramsaltaigaar aldaj bn bi huutei hun hend itgej naidaj baharhaltaigaar er tsergiin alband ur huuhdee yavuulah ve etseg eh bson bid chini ur huuhdee yaj hairlaj haramlaj usgudug bileedee hairan bn iim shan zaluus hunii gart uregdeh denduu gutamshigtai bn manai oron daanchdee yamar hugjilruu yavaad bgaa yum be heleh ch ug algadaa

    Хариулах
  • 77.150.245.7
    2021/03/31

    Одоо тийм ухамсрын шанаа гэж байх ёсгүй, эх орноо хамгаалахаар хүсэл сэтгэлээрээ ирсэн иргэн хүн цэргийн шат шатны байгуулага маш хүндлэл хайрлаж хамгаалах атал, эсрэгээрээ дарамтлаж ална гэж юу гэсэн үг вэ!? Байж боломгүй асуудал.

    Хариулах
  • 202.55.188.44
    2021/03/31

    Монгол цэрэг хуульандаа захирагдах ёстой монгол улсыг амь биеээрээ үл харлахгүй хамгаалах ёстой гэж хуульанд байдаг байхаа ингэж алба хаахгүй ээ хууль байдаг бол хуулиа дага маш их харамсалтай байна

    Хариулах
  • 202.55.188.44
    2021/03/31

    Муу новш хүний үрд гар хүрч бүүр цаашилбал амь насанд нь хүрдэг хэн бэ!!! Амийг амиаар нь золь ярагчинг!!!!

    Хариулах
  • 66.181.161.79
    2021/03/31

    Дарга нар нь зоддог хэрэг зөндөө л байгаа байх. Далд яаж байгааг хэн ч мэдэхгүй. Үүн дээр хатуу анхаарах хэрэгтэй. Эх орныхоо төлөө тангараг өргөн цэрэгт явсан үрс харгис дарга нарын зугаа болгох ёсгүй

    Хариулах
  • 202.21.108.50
    2021/03/31

    Өчнөөн олон удаа ийм асуудал гарч байхад яагаад хатуу арга хэмжээ авч системийн өөрчлөлт хийдэггүй юм бэ. Эх орноороо бахархсан, эр цэргийн алба хааснаараа бахархдаг орчинг яагаад бүрдүүлдэггүй юм бэ. Би хүүтэй хүн. Нэг муу хүүхэд зодож таашаал авдаг дутуугийн комплекстой новшийн гарын шүүс болгох гэж хайрлаж өсгөөгүй. Ээжид нь ямар хэцүү байгаа бол

    Хариулах
  • 202.126.88.206
    2021/03/31

    Ажлын байранд архи ууна гэдэг чинь юу гэсэн үг вэ түмний олон хүүхдүүдийг жагсааж танхайрах нь гэмт хэрэг тэр байтугай санаатай гэмт хэрэг үйлдсэн байна зүгээр өнгөрөөнө гэж байхгүй шүү ард иргэд минь цэргийн байгууллага гэж зах замбараагүй тушаал нэртэй зогсоож бахаа хангаж байх найзаа үрс бидэнд байхгүй шүү армийн ялагчид минь

    Хариулах
    • 202.126.88.206
      2021/03/31

      Ярагчид

  • 202.126.89.38
    2021/03/31

    Hariutsalga toots hvnii hvvhed eh orniihoo tuluu tseregt ywsan bolohoos muusain yrgachidiin mishok boloh gej tseregt ywaagvi gedgiig sain oilguul hatuu arga hemjee awaach huulitai bolooch

    Хариулах
  • 192.82.74.77
    2021/03/31

    Харамсалтай үнэхээр харамсалтай...

    Хариулах
  • 64.119.30.3
    2021/03/31

    Би 2 хүүтэй хүн, өөрөө төрийн байгууллагад ажилладаг болхоор тэрүү хөвгүүдээ цэрэгт явуулана гэж боддог. Харин одоо бол ийм байхад яаж сайхан хөвгүүдээ төрдөө таатгаж явуулах вэ

    Хариулах
  • 202.179.26.73
    2021/03/31

    Ийм асуудлаа зохицуулж чаддаггүй батлан хамгаалахын яамтай байх гэж дээ......хүн зодож дэглэж бай гэж л сургаагүй байхдаа......ийм зэрлэг нийгэмд хүмүүс яаж амьдрах юм бэ.....хүний эрх маш их зөрчигдөж байна даа

    Хариулах
    • 202.55.191.43
      2021/03/31

      Харамсалтай байна.үнэхээр хэлэх үг алга байна.Аав ээж нь ямар хүнд байгаа болоо Гүн эмгэнэл илэрхиилэё

  • 66.181.161.74
    2021/03/31

    хайран залуу эх ороноо хамгаалах гэж яваад амь үгүй болно гэдэг харамсалтай

    Хариулах
    • 202.126.88.178
      2021/03/31

      Би яасан ч хүүгээ цэрэгт явуулахгүй