Улаанбаатар хот руу орох хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоогүй

2021/03/31

Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа, тээвэрчдийг гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэлх хугацаанд тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, халдвар бүртгэгдсэн газраас PCR шинжилгээний хариуг халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэн нэвтрүүлнэ. Орон нутаг руу чиглэсэн бусад хөдөлгөөнийг хориглоно гэсэн шийдвэрийг УОК гаргасан. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хот хооронд зорчихтой холбоотой түгээмэл асууж байгаа асуултад хариулт өгье.

-Буяны ажил гарсан тул яаж орон нутаг руу явах вэ?

-Буяны ажлаар орон нутаг руу явах тохиолдолд тухайн Аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авна. Сэлэнгэ аймаг, Өвөрхангай аймаг руу буяны ажлаар 5-аас доош хүнтэй явах тохиолдолд nok@ulaanbaatar.mn хаягаар хүсэлтэй илгээж, НОК-оос зөвшөөрөл олгоно.  Хүсэлтэд талийгаачийн овог, нэр, регистрийн дугаар, ажил явдалд оролцох гэж байгаа хүмүүсийн овог, нэр, регистрийн дугаар, тээврийн хэрэгслийн дугаар, аль аймгийн аль сум руу явах хүсэлтэй байгаа талаарх мэдээллийг тодорхой тусгаж, нас барсны гэрчилгээ, эсвэл эмнэлгийн хуудсыг хавсаргана.

Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт зорчих иргэдийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаагаар зогсоосон тул буяны ажил, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл болон өвс, малын тэжээлийн тээвэрлэлтийг зөвхөн Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас зөвшөөрөл авна.

-Улаанбаатар хот руу ямар тохиолдолд орох вэ?

-Улаанбаатар хот руу орох хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоогүй. Халдвар бүртгэгдээгүй бүс нутгаас ирэх тохиолдолд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор асуумж бөглөөд орно. Харин халдвар бүртгэгдсэн бүс нутгаас ирэх тохиолдолд 72 цагийн PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлнэ.

-Уул уурхайн ажилтнууд ээлжээ яаж солих вэ?

-Уул уурхайн ажилчдын ээлж солилцох тохиолдолд тухайн байгууллага нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд нэгдсэн байдлаар хүсэлтээ гаргана. Тус яамнаас ээлж солилцох ажилчдын мэдээллийг нэгтгэн НОК-д ирүүлнэ.

 

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна