Талийгаачийн ар гэрээс зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүслээ

2021/03/31

Цэргийн алба хаагч амь насаа алдсан асуудлаар ЗХЖШ-аас мэдээлэл хийлээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны Удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг "Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г нь харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ байлдагч Б-гийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан. Монгол улсын зэвсэгт хүчний жанжин штаб, Хуурай замын цэргийн штабаас яаралтай арга хэмжээ авч, байлдагч Б-г Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч  гуравдугаар сарын 30-ны өдөр харамсалтайгаар амиа алдлаа.

Талийгаачийн аав, ээж, ах дүүсээс зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүсэж байна.

Гарсан хэрэг зөрчилтэй холбоотойгоор шалгалт явуулж, болсон үйл явдал, хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Түүнчлэн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журам бэхжүүлэх салбар зөвлөлүүд яаралтай хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.

Үүнд:

- Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа С.Батболдын албан үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

- Хуурай замын цэргийн ангийг командлалын тодорхой алба хаагчдад болон хэрэг гарсан өдөр ажиллаж байсан ажилчдад шат дараалсан арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Монгол Улсын батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга зэвсэгт хүчний хэмжээнд гарч байгаа хэрэг зөрчил, түүнийг таслан зогсоохоор дараах үүрэг чиглэлийг хүргүүлээд байна.

- Зэвсэгт хүчний хэмжээнд алба хааж байгаа бүх шатны ахлагч, офицерүүдийн мэргэжлийн бэлтгэлийн түвшин, албаны төлөвшлийг тогтоохоор ажиллаж байна. Үүнд үндэслэн дараа, дараагийн арга хэмжээг авч ажиллана.

- Тус хэрэгт холбоотой салааны захирагч Г-г цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.


 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 116.84.110.45
    2021/04/01

    Hudlaa shaahaa bolildoo

    Хариулах
  • 87.66.142.201
    2021/04/01

    Hudlaa uuchlal guisan dur esgedeg naad moodnoosoo sal, ter aluurching zurag, namtar tuuhiig ni buh hewlel medeelleer medeelsen ni humuust baga ch bolov surgamj boloh bolowuu, aluurchidiig haatsailj nuudgaa bolih heregtei, sonin setguuld il garga

    Хариулах
  • 66.181.161.95
    2021/03/31

    Uuchlaarai gj enter hunii amiig mongoor ugeer tolj boldgui ym etseg ehiin nandin uriig zodoj alcaad yaaj taiwan suuj cadahgui bnaa ar gerne ymar ih setgeliin sharha mederj baigaa bol busdiig jaahanc gesen hairlaasai ene niigem uneheer hertsgii bolchoj

    Хариулах
  • 59.153.112.98
    2021/03/31

    Битгий хуцалд муусайн арчаагүй новшнуудаа уучлаарай ч гэх шиг 5 жилийх нь цалинг өгнө ч гэх шиг доромжлоод байгаа юм уу яахаараа харуулын даргаар гарч байсан офицeр архи ууж арслан бар шиг архирч цэргээ яргалж алдаг юм.Наад муу сагсуу хулгайч алуурчин шорондоо явчих нь БХЯ сайд чи муу огцроочээ ангийн захирагчид 10 жил өгөөчээ эцэг эхчүүдээ ээлжит татлагаар та хүүхдээ явуулбал ингээд л амьгүй болсон хөрсөн цогцос хүлээж аваад байх уу ёстой л хуцлаа л байна би та нарт салаавч өгч байна яргачидаа алуурчингуудаа одоо болиочээ

    Хариулах
  • 202.9.40.223
    2021/03/31

    zugeer ajlaas ni halaad l boloo zoozo

    Хариулах
  • 59.153.115.28
    2021/03/31

    hairan ami nas haranch hvv hatuu arga hemjee awah heregtei um sain amgalan boltugai

    Хариулах
  • 139.5.216.203
    2021/03/31

    Уучлаарай гэхлээр тэр залуу босоод ирэх юмуу. Шат шатандаа хариуцлагаа үүрээд зайлцгаа.

    Хариулах