ТАНИЛЦ: Дараах салбаруудын үйл ажиллагааг хязгаарлалаа

2021/03/31

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр боллоо.

2021 оны 04 дүгээр сарын 03-18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана

Засгийн газар Улаан түвшинд буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ. Гэхдээ 04 дүгээр сарын 03-18-ны хооронд улсын хэмжээнд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах Улсын онцгой комиссын саналыг дэмжив. Энэ нь  цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлоготой холбоотой юм.

Дээрх хугацаанд:  

·      Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй

·      Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх

·      Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах   

·      Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/

·      Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах  30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй/

·      Дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах

·      Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох

·      Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.35
    2021/04/03

    bitii hudal yardn baiin ta nar

    Хариулах
  • 202.126.88.144
    2021/04/01

    Tuslamj ogono gesen chine horihoo bolichihson nuu ard ergedeese tegtlee haramlaa yu erthen ogood horihgui dee daraani ulam ihseed amaa barihav dee hoyriin hoorond gargaj bga shiidveriig ni yaana

    Хариулах
  • 202.21.107.82
    2021/04/01

    mungu taraaj bolohgui shuu.saraar bish jileer hatuu hul horio togtoohiig mongolchuud demjin urialj bna

    Хариулах
    • 66.181.161.27
      2021/04/03

      Yun jileer erguu yum u chi odoo

  • 66.181.161.46
    2021/03/31

    ingej bhaar haagaach heniig huurah geed bgaan bee tuslamjaa ogood 1 mor haagaad shiideldee hvreechee

    Хариулах