Ховд аймагт батлагдсан тохиолдол 29 болжээ

2021/04/01

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлснээр  Ковид-19-ийн халдварын батлагдсан тохиолдлын тоо 29 болжээ. Эдгээр иргэнийг Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд нэг хүний биеийн байдал хүнд байгаа гэлээ. 

Өнөөдрийн байдлаар нийт 73 иргэн тусгаарлан ажиглах байранд, 393 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, мэргэжлийн бусад байгууллагууд чиг үүргийнхээ дагуу ажилласаар байна.
Нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа учраас иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж хариуцлагатай байхыг аймгийн удирдлагууд уриалж байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна