"​Мах импекс" компанийн “Аянчин” хиамнаас юу нь мэдэгдэхгүй үс гарчээ

С.Гандэлгэр
2021/04/02

"Мах импекс" компанийн "Аянчин" хиамнаас үс гарсан тухай мэдээллийг нэг иргэн өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ.Тэрбээр ""Мах импекс" компанийн “Аянчин” хиамнаас ийм юу нь мэдэгдэхгүй үс гараад ирсэн. 

Үсээр юу л бол юу дамжина. Үүнийг талыг нь гэр бүлээрээ идсэн дараа өдөр ахиад хэрэглэхдээ анзаарсан юмаа. Ингээд "Мах импекс" ХК-руу хандлаа. Тэгтэл уучлаарай ч байхгүй манай ажилтан тантай холбогдоно оо гэв. 

Орой ажлаа тараад өөрөө "Мах импекс" руу залгатал чанарын менежер холбогдоод уучлалт хүсч хаанаас ийм үс орсон тухай мэдээллээ хэлье гэв. Ингээд хүлээлээ өглөө залгалаа. Ийм юм идчихсэн юм чинь зүгээр биед өөрчлөлт орж уу гэр бүлээрээ шинжилгээ өгмөөр байна түүний зардлыг гаргаж өгөхийг хүстэл ахин нэг ажилтан нь залгаад “Ахын дүү хөрсөн дээрээ буу, манай найдвартай савалгаатай ариутгалтай, нээх өвчин нян илрэхгүй байх гэж бодож байна, би олон жил ажилласан туршлагатай 300,000 төгрөг өгөөд тохиръё. 

Юу гэсэн үг вэ, надад гэр бүлээрээ шинжилгээ хийлгээд хаана ч хүрэхгүй ээ гэхэд маргааш нь захирлаасаа 1,000,000 төгрөг өгөх зөвшөөрөл арай гэж авлаа, тийм зах дээр наймаа хийж байгаа юм шиг юм гэж байхгүй надах чинь чиний асуудал... 

Зөрчлийн тухай хуулийн дагуу та нар хүнсний хууль, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн ийм чанарын шаардлага 0 бүтээгдэхүүнийг хэрэглэгч нь хэрэглээд байхад ийм л байдалтай хүнтэй харьцдаг захирал нь ч, ажилтнууд ч үнэхээр хэнэггүй, хариуцлагагүй, аймшигтай газар юм аа" гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.69.216
    2021/04/03

    Shine tehnolgiin brend gedeg ym uu? Manaihan suuliin ued ym buhniig l brend gej gadaad nereer urguud baidag bolson ene bas tuhain uildvriin hen negniih n brend bish uu??? Mun bn!

    Хариулах