Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатар Үндсэн хууль зөрчсөн үү?

С.Гандэлгэр
2021/04/02

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга Н.Саранбаатарын захирамж Үндсэн хууль, Татварын ерөнхий хуулийг зөрчсөн байна гэдгийн Сангийн сайд твиттер хуудаснаа бичжээ. 

Уг захирамжаар сумын зөгийчдийн нэг бүл зөгийнөөс нь 5000 төгрөг, бусад газраас ирсэн зөгийчдөөс хоёр дахин их татвар авах авах юм. Тэгвэл энэхүү захирамж нь хэд хэдэн хуулийн заалт зөрчиж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Сумын Засаг даргын захирамж Үндсэн хууль, Татварын ерөнхий хуулийг зөрчжээ. 

Татварын ерөнхий хуулийн 8.1-д татварын хувь, хэмжээг УИХ, түүний эрх олгосноор аймаг, нийслэл, сум, дүүгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал тус тус тогтооно. УИХ нь татварын аль ч хуулиар бүл зөгийнд татвар тогтоох эрхийг орон нутагт олгоогүй” гэсэн байна.Энэ асуудлыг Томоко Ибүкүро гэх япон бүсгүй твиттер хуудсаараа дамжуулан хөндсөн юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.