Хулгайн замаар Дорнод аймагт очсон иргэнээс Ковид19 илэрчээ

2021/04/04

Дорнод аймагт Ковид19ийн нэг тохиолдол илэрч, гамшгийн үеийн "шар” түвшинд шилжиж байгааг аймгийн Онцгой комисс мэдээллээ.

Тодруулбал, халдвартай нь батлагдсан Өмнөговь аймгийн харьяат иргэн А нь Өмнөговь аймгаас гарч, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин гуравдугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ирж, Сэргэлэн, Баяндун сумдад хурдан морь сонирхсон гэх өгүүлэмжтэй байна. Тухайн иргэнийг Цагаан-Овоо сумын шатахуун түгээх станцаар үйлчлүүлж байх үед нь саатуулж албадан тусгаарласан байна. 

Аймгийн онцгой комиссоос мэдээлснээр, тухайн иргэн Дорнод аймаг руу хулгайн замаар зөвшөөрөлгүй нэвтэрснийг тогтоож албадан тусгаарлажээ. Халдвар авсан иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарч, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д явуулж баталгаажуулах аж.

Одоогоор аймгийн Онцгой комиссын дэргэдэх Тандалт судалгааны Хариу арга хэмжээний баг ойрын болон дам хавьтлыг тогтоохоор ажиллаж байгаа талаар холбогдох байгууллагаас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна