ЭМЯ: Коронавирусийн 620 шинэ тохиолдол бүртгэгдлээ

2021/04/04

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 12235 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 620 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 10218  боллоо. Сүүлийн 24 цагт 270 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 5649 болжээ. Шинээр бүртгэгдсэн 620 тохиолдол бүгд дотоодын халдвар байна. Үүний 503 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 8392 боллоо.

Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 117 тохиолдол бүртгэгдсэн.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 54 настай нэг хүн нас барж, нийт 11 хүн халдварын улмаас нас баржээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.25.248
    2021/04/04

    Ямар их аймаар юм бэ. Улаанбаатарт сая гаран хүн амьдардаг гэсэн биз дээ. Өвдсөн хүмүүс дахиж өвдөөд байдаг юм уу. Сүүлийн гараад байгаа тоонуудыг хооронд нь нэмбэл өвчлөөгүй хүмүүс цөөхөн үлдсэн юм биш үү. Үнэхээр түгшүүртэй юмаа

    Хариулах
  • 66.181.161.117
    2021/04/04

    Орон нутгийнхаа илэрсэн тоог аймаг аймагаар нь тодорой мэдээллээчээ. Нийт нь орон нутагт гэхээр ойлгомжгүй байна

    Хариулах
  • 89.31.45.197
    2021/04/04

    Шаана биз амралтын өдрөөр арай олон уу

    Хариулах
  • 203.91.115.53
    2021/04/04

    одоо яанаа та минь ээ корона дийлдэхээ болилоо

    Хариулах