Зайлшгүй хөдөө явах иргэд тусгайлан бэлтгэсэн цэгт PCR шинжилгээ өгнө

Өчигдөр 09 цаг 40 минут

Нийслэлээс орон нутагт зорчих эсэхийг тухайн аймгийн Онцгой комисс шийднэ. Тэгвэл  зөвхөн орон нутаг уруу хүндэтгэн үзэх шалтгаанаар явах иргэдээс дараах гурван цэгт шинжилгээ авах болжээ.

Тодруулбал,

Хан-Уул дүүрэг дэх "Буян-Ухаа" спорт цогцолбор,

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо техник хяналт, үзлэгийн төвийн гадна талбай,

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо “Зунжин” худалдааны төвийн гадна талбайн явуулын цэгт PCR шинжилгээ өгөх юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.242.68
    Өчигдөр

    ЧД-ийн 50-р сургууль дээр цагтай, цаггүй хүмүүс овоорч, цагдаа нар бөөгнөрч, тэд нэг нэг хүн дагуулж урдуур оруулах юм.Яасан их завтай цагдаа нар вэ. Эдний үндсэн ажлыг хийлгээч. Цаг тараасан л бол, цагдаа цэрэг хэрэг байна уу.

    Хариулах