Залруулга: Залуус нэгнээ хөнөөсөн газар "Мөнх тэрэлж" амралт байжээ

Өчигдөр 15 цаг 16 минут

Өчигдөр буюу энэ сарын 4-наас 5-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6-р хороонд байрлах "Мөнх тэрэлж" амралтын газарт хүний амь хохирсон ноцтой хэрэг гарсан талаар манай сайт мэдээлсэн.

Тодруулбал, "Мөнх тэрэлж" амралтын газарт 16-22 орчим насны 30 орчим залуу согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ хоорондоо муудалцаж, нэгнийгээ хутгалж, амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан юм.

Уг мэдээлэл анх нийтлэгдэх үеэр хэрэг гарсан "Мөнх тэрэлж" амралтын газрын нэрийг "Эко тэрэлж" хэмээн ташаа мэдээлсэндээ хүлцэл өчье.





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.68.199
    22 минутын өмнө

    Бизнесийн нэр хүнд чухал шүү дээ!!! Яагаад ийм хайнга бдаг бнаа

    Хариулах
  • 59.153.115.92
    13 цагийн өмнө

    Архинаас л болох юм. Яая даа байз . Харамсаад баршгүй.

    Хариулах