Б.Ундармааг 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг хэвээр үлдээжээ

С.Гандэлгэр
2021/04/07

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 05-нд прокурорын бичсэн эсэргүүцэлд үндэслэж, Дээд шүүхээр хэлэлцсэн. Улмаар түүнийг 40 сая төгрөгөөр торгох Давж заалдах шатны магадлалын хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр Давж заалдах шатны шүүхэд буцаасан юм.

Тэгвэл эл хэргийг Давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцээд 40 саяар торгох шийтгэл оноосон шийдвэрээ дахин хэвээр үлдээжээ.

Уг нь Нийслэлийн прокурорын газраас түүний нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.198
    2021/04/07

    ундармаа ноогдол ашигаа өгөөчээ нэг ч удаа аваагүй

    Хариулах
  • 66.181.181.27
    2021/04/07

    Ундармаа нь уруудахдаа МАН- аа чирээд буух байлгүй дээ.

    Хариулах
  • 202.126.89.27
    2021/04/07

    Мөнгө төлөөчээ, буудал Зайсангийн амаар дүүрэн олон байр бариулсан бүгдийг нь хураах хэрэгтэй, ядуу муу хүнийг гудманд гаргадаг байдаг байж энэ хууль шүүх

    Хариулах