Нийслэлийн хэмжээнд 2021 оны тавдугаар сарын 31-ний өдөр I тунд 1579, II тунд 18170, нийт 19749 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.7 хувь буюу 950536 нь I тунд, 77.9 хувь буюу 742231 нь II тунд хамрагдаад байна.
Харин өнөөдөр /2021.06.01/ Улаанбаатар хотод явуулын 2, суурин 54 цэгт 111 багийн 640 эмч, ажилтан ажиллаж, 13925 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд ердийн хуваарийн дагуу 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг бүрээр танилцуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.242.243.252
Хан уул дүүргийн 4 хорооны 12 р цэцэрлэгийн дархлаажуулалтын цэгт 31 /5 нд тунгаа хийлгэсэн. Угтагчаар ажиллаж байсан охины харьцаа ,хүмүүст үйлчилж байгаа байдал маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн шүү. Ажилд нь улам их амжилт хүсье.
Хариулах