Монголбанкны Хяналтын зөвлөл (ХЗ)-ийн ээлжит хурал боллоо. ХЗ Монголбанкны захирлуудын зөвлөлд хяналт тавих чиг үүргийн хүрээнд 2020 оны тайлантай танилцжээ.
Монголбанкны гадаад валютын нөөцийн удирдлагын хэрэгжилтийн танилцуулгыг Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын хэлтсийн захирал Н.Булганхишиг хийлээ. Гадаад валютын албан нөөц цэвэр дүнгээр тайлант жилийн эцэст 2.2 тэрбум ам.долларт хүрч өмнөх онуудтай харьцуулахад нэмэгдсэн байгаа хэдий ч цаашид нэмэгдүүлэх, хамгийн багадаа 3.5 тэрбум ам.доллароос багагүйгээр нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв.
Одоогоор дэлхийн зах зээл дээр зэс, төмөр, нүүрс зэрэг таваарын бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр байгаа хэдий ч мөчлөг дагаж савлагаа үүсдэг бүтээгдэхүүнүүд тул эдийн засгийн эрсдэл гарна гэж тооцож байхыг ХЗ-ийн гишүүдийн зүгээс анхааруулав. Мөн гадаад өрийн тодорхой хувь хэмжээтэй тэнцэхүйц валютын нөөцтэй байх бодлоготойгоор ажиллахыг зөвлөжээ.
Дөрөвдүгээр сарын байдлаар манай улсын гадаад валютын албан нөөц 4.8 тэрбум ам.доллар байжээ. Үүнээс богино хугацаатай зээлийн дүнг хассанаар гадаад валютын цэвэр дүн гардаг юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна