Казахстаны Засгийн газар огцорлоо

Х.Есү
2022/01/05

Шингэрүүлсэн хийн үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан тус улсад эсэргүүцлийн жагсаал хэдэн өдрийн турш үргэлжилж, улмаар цагдаа жагсагчид хоорондын мөргөлдөөн болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Түүнээс болоод Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын Засгийн газрыг огцруулах зарлигт гарын үсэг зуржээ.

Засгийн газрын тэргүүний үүргийг Шадар сайд Алихан Смаилов түр орлон гүйцэтгэхээр болжээ. 

Төрийн нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн туслах асан Ерлан Карин томилогджээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.49
    2022/01/05

    Цагтаа дэлхийн талыг эзлэж бсн Монгол улс түүхэндээ тусгаар улс байж үзээгүй Хасагуудаас дор гэдгээ хар даа

    Хариулах