Швейцар: Цар тахлын журмыг зөрчсөн банкны ТУЗ-ийн дарга огцров

Х.Есү
2022/01/17

Швейцарын хоёр дахь том банк болох Credit Suisse-ийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Антонио Орта-Осорио албан тушаалаасаа огцорчээ. 

Өнгөрсөн оны долдугаар сард тэрбээр Их Британид зочлохдоо тус улсад мөрдөгдөж байсан хорио цээрийн журмын дагуу өөрийгөө тусгаарлалгүй, Уимблдонд теннисний тэмцээн үзсэн нь нийтэд ил болсон юм. Энэ нь түүний цар тахлын хорио цээрийн дэглэмийг зөрчсөн хоёр дахь үйлдэл байжээ.

Орта-Осорио: “Миний хувийн үйлдлүүдээс болж банкны үйл ажиллагаанд хүндрэл учирч, гадаад болон дотоодод банкийг төлөөлөх аргагүй болсондоо харамсал илэрхийлж байна. Тиймээс энэ хүнд цаг үед банкны болон түүний хувь эзэмшигчдийн ашиг сонирхолд миний огцрох шийдвэр нийцнэ гэж үзлээ” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна