Филиппинд вакцинд хамрагдаагүй иргэнийг нийтийн тээврээр зорчуулахгүй

С.Гандэлгэр
2022/01/21

Филиппиний засгийн газраас коронавируст цар тахалтай тэмцэх зорилгоор Ковид-19 вирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй хүмүүсийг нийтийн тээврээр зорчуулахгүй байх шийдвэр гаргажээ.

Сүүлийн өдрүүдэд халдварын дэгдэлт эрчимжиж байгаа нь энэхүү шийдвэрийг дэмжигдэх үндсэн шалтгаан болсон хэмээн тайлбарлажээ.

Нийт 110 сая хүн амтай тус улсын хувьд одоогийн байдлаар дархлаажуулалтын үйл явц 50 орчим хувьтай үргэлжилж байгаа юм. 

Энэ шийдвэр нь хүний эрх зөрчиж буй талаар зарим байгууллагууд анхааруулж байгаа ч халдварын нөхцөл байдал хүнд байгаа учраас уг шийдвэрээ буцаахгүй байна гэдгээ холбогдох албаныхан илэрхийлсэн билээ.

Түүнчлэн Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутертегийн зүгээс вакцинд хамрагдаагүй иргэдийг баривчлан саатуулах хүртэл шийтгэл оногдуулах тухай санал дэвшүүлээд байгаа юм.

Эх сурвалж: Reuters



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна