Жорж Флойдын үхэлд буруутай цагдаа нарыг шүүлээ

С.Гандэлгэр
2022/01/25

2020 оны тавдугаар сарын 25-нд Цагдаагийн алба хаагч арьс өнгөний үзэл гарган энгийн иргэн хар арьст жорж Флойдын биед зүй бусаар хандан амь насанд нь хүрсэн хэрэг гарсан юм. Тодруулбал офицер Жей Кенг Жорж Флойдын нуруун дээр өвдөглөж, харин Томас Лейн түүний хөлийг нь тушсан байсан. Дерек Шовин өвдгөөрөө Флойдын хүзүүг дарсан байсан. Ту Тао хажуунаас нь ажиглаж, хөндлөнгөөс хүмүүсийг оролцуулахгүйд анхаарал тавьсан байна.

Дерек Шовинд шүүхээс 22.5 жилийн хорих ял оноосон юм. Харин түүнд тусалсан цагдаагийн гурван алба хаагчийг шүүх хурлаар прокурорууд эрх мэдлээ урвуулан ашигласан, хар арьст Жорж Флойдын иргэний эрхийг зөрчсөн гэж буруутгасан хэмээжээ.

Эх сурвалж:Аssociated Press



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.167
    2022/01/25

    Гэмт хэрэгтэн хар арьстнуудыг өмөөрөх хэрэггүй.

    Хариулах