"Бээжин-2022" өвлийн олимпийн ОНЦЛОХ тамирчид

Т.Отгонсувд
2022/02/07

БНХАУ-ын Бээжин хотноо өвлийн олимп үргэлжилж байна.

Та бүхэнд тус олимпод оролцож буй тамирдаас онцлон хүргэе. 

1. ОХУ-ын уран гулгагч 15 настай Камила Валиева

Камила Валиева гурван настайгаасаа уран гулгалтын спортоор хичээллэж эхэлсэн. Камила таван нас хүртлээ балет, бүжиг, гимнастикаар зэрэг хичээллэж байсан ч эцэст нь уран гулгалтын спортод анхаарлаа хандуулахаар шийджээ. 

Уран гулгагч Камила Валиева 15 настайдаа дэлхийн дээд амжилтыг хэдийнээ эвдсэн. Тэрээр нэгдүгээр сард болсон Европын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээний богино үзүүлбэрт 90 онооны саадыг давсан анхны эмэгтэй тамирчин болсон юм. 

Бээжин 2022 өвлийн олимпод тэрбээр  уран гулгалтын эмэгтэй богино үзүүлбэрт 90.18 оноо авч, уран гулгалтын шигшээ багаа эхний байрт авч ирсэн. Улмаар өнөө өглөө болсон чөлөөт үзүүлбэрт дөрвөлсөн сальхов, гурвалсан риттбергер, гурвалсан аксель гэсэн уран гулгалтын төрлийн хүнд элементүүдийг маш чадварлаг гүйцэтгэн, 178.92 оноо авчээ. Ингэснээр багийн тэмцээний нийт дүнгээр ОХУ-ын шигшээ баг 74 оноо авч, олимпын алтан медаль хүртлээ.

"Энэ богино хөтөлбөрийн төгсгөлд би маш их эрч хүчтэй байсан. Би нас барсан эмээгийнхээ төлөө гулгаж байна" хэмээн тэр хэлж байжээ. 

 


2. БНХАУ-ын уран гулгагч Жу И

Калифорнид төрсөн уран гулгагч Жу И Хятадын шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа олимпод оролцож байгаа юм. Багийн үзүүлбэрийн үеэр  бүтэлгүйтэж, үсрэлтийнхээ дараа унаж, хана мөргөж,  тэмцээнийг хамгийн бага оноотойгоор дуусгав. 

Үүнээс үүдэн Хятад улс чансааны гуравдугаар байраас тавдугаар байр руу унажээ.  Хятадын "Weibo" платформ дээр "Жу И уналаа" гэсэн хаштаг хэдхэн цагийн дотор 200 сая хандалт авчээ. Америк гаралтай уран гулгагч Жу И яагаад Хятадыг төлөөлөх болсон бэ гэж олон хүн асууж түүн рүү дайрчээ. 

Жу И нулимс унаган "Сэтгэлээр унаж, ичиж байна. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн сонгон шалгаруулалт Хятадад хүмүүсийг их гайхшруулсан учраас би дарамт мэдэрсэн байх. Тиймээс хүмүүст  би  юу чаддагаа харуулахыг хүсэж байлаа. Харамсалтай нь чадсангүй." гэжээ.


3. АНУ-ын снөүбордын тамирчин Шон Уайт

АНУ-ын иргэн, снөүбордын тамирчин, өвлийн олимпийн гурван удаагийн аварга Шон Уайт “Бээжин-2022”-ын дараа зодог тайлахаар болжээ.

Түүний нуруу, өвддөг болсон учраас энэ удаагийн өвлийн олимпийн дараа зодог тайлахаар болжээ. Өдгөө 35 настай тэрээр 1998 оноос хойш олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцож байгаа юм. Тус тамирчин урт улаан үсээрээ алдартай. Таван удаа өвлийн олимпт орж  Турин, Ванкувер, Пёнчанд болсон олимпуудад алтан медаль хүртэж аварга болж байжээ. 

4.  Япон улсын уран гулгагч Юзүрү Ханю

“Сочи 2014”, “Пёнчан-2018” тэмцээнээс дараалан алтан медаль хүртсэн уран гулгагч Юзүрү Ханю олимпийн хөгжөөн дэмжигчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж байна.
Ханю дан Бээжин-2022 олимпод ганцаарчилсан тэшүүрийн төрөл болон багийн төрөлд оролцож байна. 
Тухайн үеийн Японы Олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ясуо Сайто 2018 онд "CNN Sport-ийн Coy Wire"-д өгсөн ярилцлагадаа "Хүмүүс түүний зан чанар, түүний тоглолт, сэтгэл татам байдлыг биширдэг" гэж хэлжээ.


5. Нидерланд улсын тэшүүрчин Ирен Схаутен

Нидерландын иргэн Ирен Схаутен тэшүүрийн тамирчин эмэгтэйчүүдийн 3000 метр төрөлд алтан медаль хүртэж Олимпийн рекорд тогтоолоо. 

Тэрбээр 3:56.93 хугацаанд уралдааны өндөрлөж алтан медалийн эзэн болсон юм.  Түүний  баримталдаг зарчим нь бүх зүйл хяналтад байгаа үед та удааширч болно. 

Схаутен 2002 оны Солтлэйкийн өвлийн олимпын наадамд Германы тэшүүрчин Клаудиа Пехштэйний тогтоосон 3:57.70 амжилтыг 3:56.93 секундээр Олимпын рекордыг шинэчилсэн байна. 

Тэрбээр "Нидерланд Улс надад маш их найдаж байсан нь их хэцүү санагдаж байлаа. Эцэст нь чадсандаа их баяртай байна. 4 жилийн өмнө би 3000 метр төрөлд өрсөлдөхийг хүсч байсан ч шалгуурт нь тэнцэж чадаагүй. Би хүүхэд байхаасаа Олимпийн алтан медаль хүртэх том мөрөөдөлтэй байсан" хэмээжээ. 






Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.236
    2022/02/08

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах