"Бээжин 2022” өвлийн олимпын гүйлтийн цанын спринт зайн уралдаан өнөөдөр болно.
Тус төрөлд манай улсаас ОУХМ А.Энхтуул, ОУХМ Б.Ачбадрах нар хүч сорино.
Эмэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаан 16:00 цагт эхлэх ба нийт 34 улсын 91 тамирчин өрсөлдөнө. ОУХМ А.Энхтуул 91 тамирчны 84-рт буюу 16:21 цагт гараанаас гарах юм.
Эрэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаанд нийт 44 улсын 90 тамирчин өрсөлдөхөөр болсон. Монголын цанатай гүйгч ОУХМ Б.Ачбадрах 90 тамирчны 83-рт буюу 17:05 цагт гараанаас гарах хуваарьтай байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.153.210
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах