Тэжээвэр мал амьтадтай иргэдэд зориулсан "Гэрий тэжээвэр амьтны даатгал"-ын бүтээгдэхүүнийг/2022.01.31/ бүртгэв. Энэхүү даатгалын бүтээгдэхүүн нь тэжээвэр амьтны гэнэтийн осол, өвчлөлийн эрсдэлийг бууруулах болон эзний хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.
Монгол Улсын 220-250 мянган өрх гэртээ тэжээвэр амьтантай гэсэн судалгаа бий. Гэвч эздийн хариуцлагагүй, буруутай байдлаас үүдэж албан бус тоогоор 300-320 мянган нохой, муур гудамжинд орон гэргүй, эзэнгүй хаягдсан гэх тоо баримт байна. Тиймээс тэжээвэр амьтдын эрхийг хамгаалах хэрэгцээ шаардлага бий болсон энэ үед даатгалын зах зээлд “Гэрийн тэжээвэр амьтны даатгал”-ын бүтээгдэхүүнийг шинээр бүртгүүлж, зах зээлд борлуулахад бэлэн болжээ.
Санхүүгийн зохицуулах хороо гэрийн тэжээвэр амьтдын даатгалын бүтээгдэхүүнийг анх удаа бүртгэж Баянгол дүүргийн иргэн Н.Ронин өөрийн 17 жил тэжээж буй муураа даатгуулжээ. Ингэснээр түүний "Вася муу гөлөг" гэх содон нэртэй муур Монголын хамгийн анхны даатгалтай гэрийн тэжээвэр амьтан болов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.89.25
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах