Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 17-нд олгоно

Х.Есү
2022/02/09

Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 17-нд олгоно. Учир нь энэ сарын 20-ны өдөр Ням гарагт таарч байгаа учраас хүүхдийн мөнгийг 17-ны өдөр олгохоор болжээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: "Хэрэв та хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх эсэх, эсвэл өөрийн дансанд хүлээж авах хүсэлт илэрхийлсэн бол одоо дахин ямар нэг үйлдэл хийх хэрэггүй.

Ebarimt эсвэл ehalamj.mn-ээр хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгаж болно. Хүсэлт илэрхийлсэн сарууд нь цэнхэртэж харагдана.

Харин шинээр төрсөн хүүхдэдээ хүүхдийн мөнгө авах бол хүүхдийн мөнгөнд хамрагдах тусдаа хүсэлт гаргах, банкны данс нээлгэх, бүртгэх зэрэг шат дараатай арга хэмжээ авна. Үүнийг цахимаар эсвэл манай Халамжийн хэлтэст биечлэн өгч болно" гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.25
    2022/02/10

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах