Төв аймаг Сэргэлэн сумын Хөшигийн хөндийг түшиглэн "Модун Аэросити" шинэ хотыг байгуулах төсөл эхэлжээ. Тус ажлын төслийг "Дамбын Хишигийн хүү" буюу Х.Мөнхжин санаачилж, удирдан явуулж байгаа юм. Энэхүү хот нь 30,000 хүнтэй хотын мега төсөл бөгөөд анхны иргэддээ батламжаа олгоод эхэлжээ. Тус төсөлд монголын олны танил нэр бүхий олон залуучууд нэгджээ.
"Аэросити" хот нь Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн хөгжих тодотголтой бөгөөд олон улсын зорчигч, ачаа тээвэр, логистик, санхүү, бизнес, аялал жуулчлал, чөлөөт бүс бүхий агаар, төмөр зам болон авто замын зангилаа төв болох, мөн олон улсын жишиг, стандартад нийцсэн орчин үеийн ухаалаг хотын зарчмаар төлөвлөгдсөн хот болох аж.
Х.Мөнхжин цахим хуудсандаа: "Төр засгаа эсэргүүцэж Улаанбаатараа үзэн ядах шийдэл огт биш байх. Харин төр бүгдийг хийх ёстой гэдэг ойлголтыг халж төр нөхцөлийг нь бүрдүүлээд л өгөхөд залуучууд өөрсдөө хотоо барих эрмэлзэлтэй 10 гаран компани нэгдээд байна (BRB media park, Mezorn , MAK , ZU, Esport arena ,Silla, Ub group,Циркчид,Азтай савар гээд олон хэлэлцээр хийгдсэн. Тэндээ очоод алга болох гээд байгаа юм биш, манай баг хамт олон энэ моделийг амжилттай хэрэгжүүлснээр жишиг хот болж Аероситиг дагаад Дархан Төмөрлөгийн, Эрдэнэт Үйлдвэр худалдааны, Сүхбаатар хөдөө аж ахуйн гээд тэлэн хөгжих бололцоо бүрдэнэ гэсэн үг.
Ингэснээр эргээд Улаанбаатар хотоо хүртэл шинэчлэх боломж бүрдэнэ гэж найдаж эхний ажлууд амжилттай болсонд баяртай байна. Манай хотод гадны үйлдвэр санал тавьсан бид зөрүүлээд 90% ажилчид монгол байх мөн цалин доод хэмжээ 800$ байх саналыг тавьсан гэх мэт олон олон ажил хийгдэж байна… Electronic Eco Smart Khunnu art Түүхийн аялал жуулчлалын Хот Айсуй. Энд тулцан баян хүн хэн ч нэгдээгүй юугаараа түүгээрээ нэгдсэн залуус 9 сар гэхэд Showroom болон өөрсдийнхөө амьдрах House-нуудыг барьж дуусгах зорилт тавьлаа. Энэ олон жилийн ажил бүтэхгүй гээд эхлэхгүй бол бид эндээ байсаар л байх болно. Энд бүх хүн ашигтай амьдарна. Төр хувийн хэвшлийн анхны ашгийн төлөөх Хувийн хот." хэмээн бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.24.199
Хот байгуулах ийм амархан юм уу
Хариулах66.181.185.93
Боловсон соёлтой мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн гадаадын олон хэлтэй баруунд сургууль төгссөн их хурал яам тамгийн газар агентлаг т үүрээ зассан хөгшин хулгайч луйварчид н үр сад н томоохн хэмжээний мега төсөл гэсэн залилан мэхлэлт бүү байгаасай
Хариулах103.57.92.26
зөв залуус минь өөрсдөө санаачлахгүй бол төрийг хараад хэрэггүй дээ
Хариулах213.87.89.25
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах192.82.78.202
Ажилсаг мэдлэг мэдрэмжтэй санаачлагатай ухаалаг мэдрэмжтэй зоригтой залуучууддаа амжилт бүтээлээр дүүрэн жишиг эко хот байгуулаарай ургашаа залуусаа!!!
Хариулах