Монголын хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид аймгийн засаг дарга нарт хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг сануулж, зөвлөмж гаргажээ.
Тэрбээр зөвлөмждөө “Хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсаны улмаас хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсон, бэртэж гэмтсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон явдал гарсаар байгааг Комисс тухай бүр анхааруулж, хүйтний улирал буюу өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн Газар болон аймгийн Засаг дарга нарт удаа дараа зөвлөмж хүргүүлж байсан болно.
Жил бүрийн арваннэгдүгээр сараас тавдугаар cap хүртэлх хугацаанд буюу газар хөлдүү, зам халтиргаа гулгаатай хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулснаас болон үсэргээ, сунгааны үеэр хүүхэд мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэргээр унаач хүүхдүүд сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол амссан тохиолдол, хүүхдийн эрхийн зөрчил гарсаар байна.
Тухайлбал, 2022 оны цагаан сарын баярын өдрүүдэд Архангай аймгийн Булган, Ихтамир, Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Говьсүмбэр аймгийн Баянтал, Төв аймгийн Батсүмбэр, Баянжаргалан, Дорноговь аймгийн Даланжаргалан, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Хэрлэн сумдад хурдан морины бэсрэг болон бооцоот уралдаан зохион байгуулсан.
Архангай аймгийн Ихтамир сумын “Элстэй” гэх газар 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр хурдан морины уралдаанд бэлдэж байсан 12 настай, эрэгтэй унаач хүүхэд мөсөн дээр унаж, моринд өшиглүүлэн дунд чөмгөө хугалжээ.
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад “Төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтад “Хүүхдийн эрхийг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээг авах, энэ талаар гарсан санал, санаачилгыг дэмжих, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах” гэж, Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4 дэх заалтад “Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үйл ажиллагаа, арга хэмжээнд хүүхдийг оролцуулахгүй байх” гэж тус тус заасан байна.
Монгол Улсын нэгдэн орсон Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенцын 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Оролцогч улс нь хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана”, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Оролцогч улс нь хүүхдийн эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг устгах зорилгоор үр нөлөөтэй бөгөөд зохистой бүх арга хэмжээг авна” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын төр олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө үүрэг хүлээдэг.
Мөн Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн хорооноос Хүүхдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсаас хүргүүлсэн 5 дугаар тайланд өгсөн зөвлөмжийн 11.С-Д “Унаач хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, бие махбодын шийтгэл, хүүхдэд асрамж халамжийн үйлчилгээ үзүүлэгчдэд мониторинг хийх, тэдний үйл ажиллагааг зохицуулах, төрсний гэрчилгээний олголт зэрэг асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөсөн билээ.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон бөгөөд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон юм. Иймд хүүхдийн эрхийн зөрчлийг таслан зогсоох, цаашид урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
Энэхүү зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний танилцуулгыг, холбогдох баримтын хамт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор ирүүлнэ үү” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.99.230
орчин цагын монголын нударган Феодалууд хийж буй ажил нөгөө алдарт Шөнөжин Гаравчид монгол Сэвстэй гүзээ Уяач Соёлын тэргүүний ажилтан гэх мэтээр хөгжихгүй ээ
Хариулах213.87.89.25
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах