Бээжин 2022: А.Энхтуул өнөөдөр үндсэн төрөлдөө уралдана

Х.Есү
2022/02/10

Өвлийн олимпын наадамд оролцож буй эмэгтэй цаначид өнөөдөр Жанчхүүгийн цасан замд 10 км-т уралдана.

Энэ төрөлд 98 тамирчин уралдахаар бүртгүүлсэн бөгөөд тэдний дунд манай тамирчин Ариунсанаагийн Энхтуул багтаж байгаа юм. 

Уралдаан 15:00 цагт эхлэх ба тамирчид спринтийн нэгэн адил 30 секундийн зайтай гараанаас ээлжлэн гарах юм. Олон улсын хэмжээний мастер А.Энхтуулын хувьд 96 дугаарт эрэмбэлэгдэн 15:48 цагт гараанаас гарахаар болжээ.

Олимпын наадамд анх удаа оролцож буй манай тамирчин өмнөх спринт уралдаанд тэргүүлэгчээс 49 секунд хоцрон 79 дүгээр байрт орсон. Харин энэ удаа өөрийн үндсэн төрөлдөө өрсөлдөх юм.

Эх сурвалж: МҮОХ



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.148.223
    2022/02/11

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах