Авилгатай тэмцэх газраас Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ.
Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: "Мөрдөн шалгах ажиллагаа эхлээд тодорхой хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд 8,5 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн. АТГ-аас Хөгжлийн банкны чанарггүй зээл олгосон албан тушаалтнуудыг мөрдөн шалгах ажил эхэлсэн. Зээлийн зарцуулалтыг шалгаж, зориулалтын бусаар ашигласан тохиолдолд гэрээг цуцлах, тухайн этгээдээр зээлийг буцаан төлүүлэх.Чанаргүй зээлдэгчдийн хөрөнгийг царцааж хохирлыг бууруулах ажиллагаа эхлээд явж байна. Хөөн хэлэлцэх хугацаанд улсад учруулсан хохиролыг тухайн компани барагдуулна.
"Хяналт шалгалтын хугацаанд 8,5тэрбум төгрөг Хөгжлийн банканд эргэн төлөгдсөн байна. Зөвхөн зээлдэгч ААН-үүд бус зээл олгоход шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнуудын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхэд нь хязгаарлалт тогтоож ажиллаж байна.
Иргэд үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа тухайн байгууламж ямар нэгэн банкны болон хуулийн байгууллагын барьцаанд байгаа эсэхийг сайтар нягтлахыг сануулъя.
"Гантиг вилла" төсөл байна. Энэ хөрөнгөнөөс есөн блок нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа, мөн хуулийн байгууллага нь хязгаарлалт тогтоосон байж байгаа. Энэ "Гантиг вила" хотхон нь УИХ-ын гишүүн асан Ундармаагийн хамааралтай буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн ба компанийнх нь барьж байгуулсан. Үл хөдлөх хөрөнгө 186, тээврийн хэрэгсэл 124, үйлдвэрийн барилга 1, лиценз 1, данс 13-ыг битүүмжилж захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан байгаа." гэж мэдээллээ.
Хөгжлийн банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан 52 зээлийг шалгаж эхлэхээс өмнө АТГ тус банктай холбоотой хэд хэдэн хэргийг шалгасан Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Бэрэн компанийн захирал Б.Мөнхтөр, ТОСК-ын захирал А.Гантулга, хэлтсийн дарга асан Н.Батбаатар, Н.Гэрэлт-Од, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг шүүхээр шийдэгдэж байгаа. Э. Бат-Үүлийн хэрэг бол анхан шатны шүүхээр шийдэгдсэн. Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг шүүхээс гэм буруутайд тооцож, улмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Түүний албан тушаалтай байхдаа давуу байдал олгосон нэр бүхий компаниас 8 орчим тэрбум төгрөгийн хохирлыг Хөгжлийн банканд буцаан төлүүлэх шийдвэр гаргасан" гэж мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.4
Энэ Бээжин залуу чадах уу? Худлаа хуцаж цаг хожиж байгаа ..
Хариулах213.87.148.223
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах