БНХАУ COVID19-ийн эсрэг үйлчилгээтэй анхны эмэнд зөвшөөрөл өгчээ

2022/02/13

Хятадад албан ёсоор COVID-19-ын эсрэг үйлчилгээтэй эмийг эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрчээ.

АНУ-ын Pfizer компанийн бүтээсэн Paxlovid эмийг Хятадын Засгийн газар эмчилгээнд хэрэглэх зөвшөөрлийг өчигдөр өгсөн байна. Хятадын Эмийн Бүтээгдэхүүний Үндэсний Захиргаа Covid-19 өвчнөөр хөнгөн болон хөнгөвтөр өвдсөн ч цаашид хүндрэх эрсдэлтэй насанд хүрэгчдийг эмчлэх нөхцөлтэйгөөр Paxlovid эмд зөвшөөрөл олгожээ.

Paxlovid эмийн хүндрэлээс сэргийлэх чадвар 89 хувьд хүрснийг Pfizer компани өнгөрсөн оны сүүлээр дуусгасан туршилтынхаа дараа мэдээлж байжээ.

АНУ-ын засаг захиргаа Paxlovid эмийн нэг багцыг $530-аар худалдаж авч байгаа гэсэн мэдээлэл байгаа.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.169
    2022/02/14

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах