“Хэнд эрх мэдэл буй түүнд хилэнц буй” \ардын хэлц үг\
Moнгол Улсын ерѳнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талаар хүмүүс янз бүрийн санаа дүгнэлттэй байдаг. Монгол Улсын Ерѳнхий сайд, МАН-ын дарга албан тушаалтай энэ залуу олон нийтийн анхаарлын тѳвд байж, хэлж буй үг болон хийж буй үйлдлүүд нь магтаалаас илүү шүүмжлэл дагуулж байх нь зүй ёсны үзэгдэл. Амьдралын замнал нь аль залуугаасаа улстѳртэй холбогдсон болохоор алдаа оноо байлгүй яахав. Заримдаа алдсан алдаа нь сошиал ертѳнцѳд “алуулах” шалтаг болдог болохоор олон нийтийн дунд энэ агуулгаараа таагүй үнэлэгдэх шалтаг болдог байх. “Хэнд эрх мэдэл буй түүнд хилэнц буй”гэдэг хэлцээр улстѳрд түүний бий болгосон сайн бүтээлүүдийг хүмүүс тэгтлээ дурсахгүй. Гаргасан нэг алдаа нь бүтээсэн арван сайн үйлсийг “баллуурддаг”, бас буруутгах үй олон шалтгуудыг бий болгодог нийгэмд бид аж тѳрж байна. Цаг хугацаа хувь хүний мѳн чанар болоод хийсэн бүтээлийнх нь сайн мууг нотолдог боловч хааяа бодит байдлыг анзаарч байх ёстой хэмээн би боддог. ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Ерѳнхий сайдаар ажиллах хугацаандаа Монголын улстѳрд Л.Оюун-Эрдэнийн бүтээсэн бүтээлүүдийг ингэж дүгнэж байна.
1. “Алсын хараа 2050” тѳсѳл. Aрдчилал ялснаас хойшхи 30 гаруй жилд Монгол улс хѳгжлийн алсын хараа болон суурь тѳсѳѳлѳлгүй явж ирсэн. Тѳвлѳрсѳн тѳлѳвлѳгѳѳт эдийн засгийн онолоос татгалзсан хэдий ч, улс орны хѳгжлийн хэтийн болон ойрын хугацааны тѳлѳвлѳлт заавал байх ёстой гэдгийг улстѳрчид тооцоогүй. Энэ байдлын улмаас хѳгжлийн бодлогын залгамж халаа үгүй болж, ялсан нам нь ялагдсан намынхаа бүтээн байгуулалтыг үгүйсгэж дураараа авирласны муу үр дагаврыг бид хангалттай амсаж байгаа. Харин Л.Оюун-Эрдэнэ энэ байдлыг ѳѳрчлѳхийн тулд “Алсын хараа 2050” хѳтѳлбѳрийг санаачилсан. Сайн муугаар үнэлэгдэж байгаа хэдий ч энэ баримт бичиг нь Монгол Улсын 2050 он хүртэлх хѳгжлийн чиг баримжааг бий болголоо. Цаашдаа ч засаж сайжруулаад явах байх. Энэ баримт бичиг нь олон судлаач эрдэмтдийн хамтын сайн бүтээл мѳн
2. “Цахим үндэстэн” ба “Е Монголиа” тѳсѳл. Тѳрийн албаны хүнд суртал нь авилгыг бий болгож хүмүүсийг сэтгэл зүй болон ахуйн хувьд үнэхээр залхааж байлаа. Цахим хѳгжлѳѳр дэлхийн түвшинд хоцрогдож байсан Монгол оронд “Е-Монголиа” апплекейшн цоо шинэ ѳѳрчлѳлтийг авч ирэв. Нас хүйс шалтгаалахгүйгээр иргэд нь цахим хэрэглээтэй болж чадсан нь Тѳрийн албаны хүнд суртал, авилгын сүлжээг багасгаж хүмүүст ѳѳртѳѳ итгэх итгэлийг бий болгож байна. Тѳрийн албаны давхардлыг арилгаж мэдээллийн асар их датаг бүрдүүлж байгаа нь статистик судалгаанд суурилсан бодит шийдвэрүүдийг гаргахад Засгийн Газарт дэмжлэг болно гэж би лав талархан харж байгаа. Энэ тѳсѳл болон хэрэгжилт нь Л.Оюун-Эрдэнэтийн оролцоотой санаачлага мѳн
3. Оюутолгойн гэрээ болон бүтээн байгуулалт тойрсон олон асуудлууд нь иргэдийг талцуулж, тѳслийг нийтээрээ үзэн ядах шалтгаан болж байв. Олон улстѳрчид энэ тѳслийн улмаас “ардын дайсан” болж олон улстѳрчид энэ асуудлаар улстѳрийн тоглолт хийж байлаа. Яг үнэндээ бид ѳѳрсдѳѳ энэ талаар бодит мэдээлэл ойлголт үгүй байж асуудал болгонд туйлширч байсан. Ерѳнхий сайд болсныхоо дараа Л.Оюун-Эрдэнэ энэ асуудалд анхаарал хандуулж бодит шийдэлд хүрэхийг хичээсэн. Мэргэжлийн түвшинд хийсэн хэлэлцээрийн үр дүнд Оюутолгойн тѳсѳл дээр хаа хаанаа ойлголцолд хүрч далд уурхайн бүтээн байгуулалт эхэлж байна. Энэ нь Монгол Улсад гадаадын хѳрѳнгѳ оруулалт үр дүнтэй хэрэгжиж, эдийн засагт бодит үр дүнг авч ирнэ хэмээн би лав итгэж байгаа
4. Уул уурхайн тэгш бус хуваарилалт иргэдийн бухимдах шалтгаануудын нэг нь байв. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын эрсдэлээс иргэдээ хамгаалах нь улс орнуудын ЗГ-ын үүрэг байлаа. Сайн муу зѳндѳѳ л шийдвэрүүд гарч байсан ч уул уурхайн баялгаас иргэдийнхээ амжиргааны зардлыг шийдэж, хичнээн амаргүй байлаа ч иргэдээ бүрэн вакцинжуулах боломжийг шийдэхэд Л.Оюун-Эрдэнийн оролцоо байгаа. Бүх зүйл сайн байсан гэж нэрлэхгүй ч дээрхи хоёр шийдвэр иргэдэд сайнаар нѳлѳѳлсѳн. Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой, Оюутолгой зэрэг уурхайнууд цар тахлын хүнд цаг үед Монголын эдийн засаг хийгээд иргэдэд ѳгѳѳжѳѳ ѳгч чадлаа. Бэлэн мѳнгѳ тараалгүйгээр иргэдэд уул уурхайн баялгийг хүртээх боломжийг энэ ЗГ ашиглаж чадсан нь сайн жишээ болж үлдэнэ
5. Шийдвэр гаргах түвшиний Тѳрийн албан тушаалуудад ѳѳрийн хүнээ томилуулан бүлэглэл үүсгэн завшиж байгаа нь Монголын Тѳрийн чанарыг хүчгүйдүүлж, нэр хүндийг нь унаган Тѳрд итгэх итгэлд муугаар нѳлѳѳлж буй. Гадаадын ѳндѳр хѳгжилтэй улсуудад сайн боловсрол эзэмшсэн залуусыг Тѳрийн албанд томилуулан ажилуулсан нь нилээд хэл ам дагуулж байгаа ч бага бус үр дүнг авчирсан. “ E Mongolia” тѳслийг ажил хэрэг болгоход багагүй үүрэг гүйцэтгэсэн Болор-Эрдэнэ, Оюутолгойн гэрээн дээр ажилласан ХЗДХЯ-ны дэд сайд Солонго, УУХҮЯ-ны дэд сайд Батнайрамдал нарыг нэрлэж болно. Шинэ үеийн залуусыг ингэж ажиллуулж байгаа нь Монгол улсын хѳгжлийг дэлхийн түвшинд ойртуулах нэг боломж гэж харж байгаа. Цѳѳнгүй ийм залуус ѳѳрийн мэдлэг чадвараа бодит амьдрал дээр хэрэгжүүлж байж л туршлага сууна
6. Монгол Улсын Ерѳнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс орныхоо хѳгжлийг салбрын хэмжээнд салгаж биш бүхэлд нь харж байж “Эдийн засгийг тогтворжуулах 10 их наядын тѳсѳл”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэргийг санаачлав. Бас л сайн муугаар нэрлэгдэж буй энэ тѳслүүдийн хэрэгжилт дээр мѳнѳѳх л шинэ нийгмийг хуучин аргаар байгуулах гэж оролдож буй үзэгдэл саад болж байгаа. Гэхдээ хѳгжлийн асуудлыг бүхэлд нь хоорондын уялдаатайгаар тѳлѳвлѳж байгаа нь түүний санаачилсан “Алсын хараа 2050” баримт бичгийн хэрэгжилтийн үргэлжлэл мѳн. Энэ тѳслүүдийн үр дүн удаан хугацаанд харагдах боловч, ирээдүйдээ бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байгаа
Ид залуу насандаа Монгол Улсын Ерѳнхий сайд, МАН-ын даргаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэд бизнес болж хувирсан, бүлэглэлийн эрх ашиг ноёлсон Тѳрийн тогтолцоог ѳѳрчлѳх хүнд үүрэг оногдсон. Дээр нь улстѳрийн намуудын шинэчлэл ч нэмэгдэнэ. Эрх мэдэл тѳвлѳрсѳн түүнд хилэнц ч их буй. Бас улстѳр дэх түүнд дургуй бүлэглэлүүд ч шинэчлэлийг эсэргүүцэн саатуулахыг хүсч байгаа. Хүмүүс түүний гаргаж буй алдаанд эгдүүцдэг хэдий ч түүнд илүү ихээр итгэхийг хүсч буй. Учир нь тэр “шинэ үеийн залуус”-ын тѳлѳѳлѳл. Би Л.Оюун-Эрдэнийг сайн мэдэхийн хувьд хоосон магтахыг хүссэнгүй, бас хэн нэгнийг дуурайн муулахыг ч хүссэнгүй. Харин Монголын улстѳрд түүний нэрээр нэрлэгдэх бодит санаачлагуудыг дурдлаа. Сайн муугаар хэлэгдэж буй түүний хувьд ярьснаас нь илүүтэй хийж бүтээж байгаа бүтээлүүд нь бодит үнэлгээ мѳн. Л.Оюун-эрдэнэ зарим хүмүүсийн хувьд “муу залуу”, зарим хүмүүсийн хувьд “сайн залуу”. Хэрхэн үнэлэгдэхийг цаг хугацаа харуулна. Харин тэрээр цаашхи цаг хугацаанд улам ихээр хѳгжиж, туршлагажина гэдэгт итгэдэг. Харин түүнд саад бололгүй эхлүүлсэн санаачлагуудаа бодит ажил хэрэг болгоход нь дэм болбол Монгол улсад хэрэг болно.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2022-02-14 Улаанбаатар хот
Эх сурвалж: Нийтлэлч Гомбосүрэнгийн Галбадрах
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.135.27
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах202.126.89.143
idee beeriig shahaj ehelj baigaa gej bodoj baina, erh medeltei, het bayajsan novshiin bulegleluud tiim ch amarhan buuj ugohgui, unagah gej uzej l taarna
Хариулах122.201.22.228
Алдааг ганц гэж харж болохгүй л дээ. Хор хохирлын хэмжээнээс хамаарна. нөхөж болшгүй алдаа ганцдахгүй. Онц хохиролгүй хэд хэдэн алдаа гаргахад муу гэсэн үг биш. Том алдахгүйг л хичээгээрэй гэж хэлэх гэсэн юм. Тусгаар тогтнол онц чухал, номер нэг асуудал юм.
Хариулах103.57.92.26
энэ залууд монголын ард түмэн их итгэж байгаа шүү
Хариулах