17 болон 19 настай охидын биеийг хүчээр үнэлүүлж байсан этгээдүүдийг баривчилжээ

Х.Есү
2022/02/14

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ сарын –нөөс 10-нд шилжих шөнө “Иргэн Ө гэгч нь бусадтай бүлэглэж насанд хүрээгүй охид эмэгтэйчүүдийг эрхшээлдээ оруулан гэртээ орогнуулж, зорчих эрхийг нь хязгаарлан цахим орчинд зар байршуулж бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байна” гэсэн мэдээлэл ирсний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хүн худалдаалах гэмт этгээдүүдийн хууль бус үйлдлийг баримтжуулан дайчлан баривчиллаа.

Тодруулбал: Тухайн гэмт этгээдүүд нь цахим зарын групп сайтуудад 881******, 892****** гэх дугааруудаар “sanhvv awna” гэх утгатай зар байршуулж, 17 настай М, 19 настай Н нарыг хүчээр биеийг нь үнэлүүлж төлбөр тооцоогоо бэлнээр болон дансаар авдаг байсан нь хохирогчдын мэдүүлгээр болон дансны орлого, зарлага, гүйлгээгээр нотлогдоод байна.

Дээрх үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан, Монгол улсын нэгдэн орсон Үндэстэн дамнасан зохион байгуулаллттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвецын нэмэлт болох “Хүн, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг худалдаалхаас урьдчлан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай, протоколын 3-р зүйлд заасан хнийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.27
    2022/02/15

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 192.82.67.11
    2022/02/14

    Хатуу чанга ялла, насаар нь хорих хэрэгтэй

    Хариулах