Морины уралдаан дагаж явсан машин осолдож, хоёр хүн нас баржээ

Өчигдөр 13 цаг 15 минут

Өнгөрсөн амралтын өдөр Дорноговь аймагт морины уралдаан дагаж явсан машинтай таван хүн осолдож, хоёр нь нас баржээ. Ослын улмаас гэмтсэн хоёр хүнийг тус аймгийн нэгдсэн эмнэлэгт, нэг хүнийг үүрээр хотод авчирсан байна.

Тодруулбал,  Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хурдан морины уралдаан зохион байгуулагдсан нь үнэн  Аймгийн Засаг дарга хориглосон захирамж гаргасан ч иргэд өөрсдөө нууцаар уралдаан зохион байгуулаад байна гэсэн хариултыг Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэс өгч байна. 

2019 оны Засгийн газрын тогтоолоор хүйтний улирал буюу арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон байдаг. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.113
    15 цагийн өмнө

    хууль зөрчсөн нөхдөд туслаж бүү үзүүл ээч

    Хариулах
  • 213.87.135.27
    Өчигдөр

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 203.217.139.240
    Өчигдөр

    Морь дагаж саагилдаж давхихаа болиоч ээ өмхий ОРКУУДаа

    Хариулах
    • 202.126.89.189
      Өчигдөр

      Чи бол илүү