Монголбанк ажилтан сонгон шалгаруулж авна

Х.Есү
2022/02/14

Монголбанкны Тамгын газрын Үйлчилгээ, аж ахуйн хэлтэст дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. 

БАРИЛГЫН ИНЖЕНЕР-1

Ажлын байранд тавих шаардлага: 

  • Барилгын  инженер болон холбогдох чиглэлээр бакалавраас дээш мэргэшлийн зэрэгтэй

  • Монгол Улсад мөрдөгдөж буй барилга угсралтын норм дүрмийг сайн мэддэг байх

  • Компьютерийн хэрэглээний болон мэргэжлийн програмуудыг бүрэн эзэмшсэн байх

  • Бичиг баримт боловсруулах чадвартай байх

  • Удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай, ачаалал даах чадвартай, хариуцлагатай, харилцааны өндөр соёлтой

  • Mэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай 

  • Багаар ажиллах чадвартай

  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах 

Бүрдүүлэх материал: 

  • Төрийн албан хаагчийн анкет, 

  • Дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан),

  • Иргэний үнэмлэхний хуулбар,

  • Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт,

Шалгаруулалтад оролцохыг хүссэн хүмүүс дээрх материалыг бүрдүүлэн цахимаар  анкет бөглөх https://career.mongolbank.mn/appform/  эсвэл доорх хаягаар ирүүлнэ үү.

Биечлэн авчирч өгөх тохиолдолд доорх хаягаар ирүүлнэ үү.

“МОНГОЛБАНК” Бага тойруу-3, 15160, Улаанбаатар хот, Монголбанкны “А” байрны 1 давхар, 2 тоот өрөө, Утас: (976-11) 317542,

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна