АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс Женко Х.Баттулгыг саатуулан шалгах гэнэ. Хөгжлийн банкны томоохон зээлдэгчид, эргэн төлөлт хийгдээгүй зээлийг гаргасан тус банкны удирдлагуудыг АТГ цагдан хорьж, шалгаж байгаа. Тэдний нэг нь “Шинэ яармаг” төслийг гүйцэтгэсэн “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн захирал Ц.Ууганбаяр.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Зам тээврийн сайдаар ажиллаж байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан Ц.Ууганбаяр “Шинэ яармаг” төслийг анх санаачилж, сайдын зөвлөх байхдаа Засгийн газарт мэдэгдэлгүй БНХАУ-ын талтай гэрээ байгуулсан байдаг. Сайдын зөвлөхийн ажлаа өгсөний дараа Ц.Ууганбаяр “Нью яармаг хаусинг прожект” компанийг байгуулж, Шинэ яармаг төслийг удирдаж байжээ.
АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс Ц.Ууганбаяраас байцаалт мэдүүлэг авч байгаа бөгөөд Ц.Ууганбаяр мэдүүлэгтээ “Энэ бол миний санаачилсан ажил биш. Ерөнхийлөгч Х.Баттулгын төслийн дагуу хийгдсэн ажлууд” гэсэн агуулгатай мэдүүлгүүдийг өгөөд эхэлсэн сурагтай.
“Нью яармаг хаусинг прожект” ХХК Хөгжлийн банкнаас 117 тэрбум төгрөгийн зээл авсан ч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. Гэсэн хэрнээ Яармагт баригдсан “Шинэ Яармаг” төслийн Хөгжлийн банкны барьцаанд байсан орон сууцуудыг шүүхээр шийдүүлэн чөлөөлөөд авчихсан байгаа.
Тиймээс АТГ Ц.Ууганбаярын мэдүүлгийн дагуу Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг авилга, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан шалгаж, саатуулахаар бэлтгэж эхэлсэн сурагтай.
Өчигдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх ХХБ-ны эзэн “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийг “Монголын зэс корпораци”-ийн М.Мөнхбатаарын хамт цагдан хорих шийдвэрийг гаргаад байгаа.
Д.Эрдэнэбилэгт Хөгжлийн банкны 500 гаруй тэрбум буюу хагас их наядын найдваргүй зээл хаяглагдаж байгаа бол Ерөнхийлөгч Х.Баттулгад ч мөн чамгүй хэмжээний зээлийн дүн хамаарагдаж эхлэх бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.64
...УЛСАА ХАЙРЛАДАГГҮЙ ҮГҮЙ МӨН...ХАЧИН УХААНТАЙ ХҮНЭЭ...ТУРЖ ҮХЭХЭЭРГҮЙ Л ХӨРӨНГӨТЭЙ ХҮН БХ ЮМ....ЯАСАН Ч ХАНАЖ ЦАДАХ ХЯЗГААРГҮЙ ...ТАРХИТАЙ. ..ХОДООДТОЙ ...ЭТГЭЭДҮҮ
Хариулах66.181.160.64
....экс еөк гээд бгаа шүү...Нүдний хар булай шуналын тулам ч болдоо...ӨМНӨӨС НЬ ГАДНЫ ХАНААС ИЧИЖ БНА.....ДЭНДҮҮ ЭТГЭЭД ШИВ ДЭЭ ЭНЭ ЖЕНКО ЧИНЬ....ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ ГЭСЭЭН....ОЛОН 2 НО..ТОЙ БОЛОЛТОЙ...ХУУЛЬ ШИЙДЭХ БИЗ...ГЭТЭЛ ЮУ БЭ....ТОМИЛМОН ШҮҮХ ..ПРОКУРОР НЬ ХЭВЭЭР ГЭЛҮҮ....ҮГҮЙ МӨН ХӨГТЭЙ ЕӨ....ГУТАМШИГ ИХ ЮМДАА....
Хариулах213.87.161.152
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах66.181.161.72
Ene battulga novch ugasa evguildee odoo su batbold gej bas neg hulgaichiig barih hetegtei
Хариулах66.181.161.19
Snalgalgui yahavee odoo uls turiin namiin ard ih nuugdlaa hulgai luivar hiisen bol er hun snig snalguul bitgii hudalaa deel umsuud eh oronchiin durd orood bai jenko jenkoogiin dagagch nariig sain snalgah heregtei
Хариулах192.82.83.158
2 хулгайч луйварчин нэг камерт хий
Хариулах202.126.89.150
Одоо эд нар алийг болгон ард түмнийг шулах вэ. Энэ 2 хүн өрөө л төл.
Хариулах66.181.186.22
Хууль урьд нь болон одоо юу хийж бгаа баян ядуу адил тэгш үйлчлэх ёстой . Түүнээс мөнгөтэйг нь хялбаршуулсан мөнгөгүйг нь хориод байж болохгүй . Шүүх шудрага бх ёстой
Хариулах66.181.160.97
Хуулиас давсан хэн ч байсан.Шалгуулж учрыг олох.Баттулгад гар хүрээгүй салбар гэж байхгүй.Төмөр зам хөгжлийн банк.Тухайн үед з.энхболд нөхөрт одоогийн хувьд байгаа зүйлүүдийг зүгээр шахам өгсөн.Баттулга юугаар авдаг юм.Баттулгыг бүтээсэн зүйл гэж юу бна.Мөнгө угааж хэрэглэх мултарсан тулд улс төрийн хамгаалалтанд орох л гэж зүтгэсэн.Орсон.Олон хавар нэгэндээ хэрэг хуучрахгүй
Хариулах172.58.141.210
Tz sainshand sum tusul tseregiin huns geed mash olon hereg baigaa
Хариулах