Т.Доржханд: УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй, "Өөрсдөө өөрчил эсвэл тар!" жагсаал зохион байгуулна

С.Гандэлгэр
2022/05/02

УИХ-ын гишүүн Т.Доржханд УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй, талбай дээр жагсана гэдгээ зарлалаа. 

Өмнөх долоо хоногийн сүүлээр УИХ хаалттайгаар Хөгжлийн банкны улс төрчдийн асуудлыг нууцаар хэлэлцлээ. Хамгаалж авч үлдлээ. Ийм УИХ-д хэн итгэх юм бэ ? Монголчууд хоёр гурван сарын хугацаанд хулгайтайгаа тэмцье гэсэн. Хуулийн байгууллага нь энэ асуудлыг зүгээр олонхоороо авч үлдэнэ гэдэг асуудал бол маш хариуцлагагүй зүйл.Энэ удаа УИХ-ын танхим дотроос биш талбай дээр иргэдийг уриалаад залуучуудыгаа дуудаад хамтдаа өөрчилье, тэмцье гэж байгаа. Энэ долоо хоногийн пүрэв гарагийн 12:00 цагт өдрийн хоолныхоо үеэр хүрээд ирээч ээ.

Өөрсдөө өөрчил эсвэл тар ! гэдэг жагсаалыг зохион байгуулах гэж байна. Бид гэдэг нь хувь хүнийхээ, иргэн хүнийхээ, дөрвөн хүүхдийн аав хүний зүгээс би энэ жагсаалыг зохион байгуулъя гэж байгаа юм.

Төрийн тогтолцоо болохгүй байна. Хэтэрхий данхайсан байна. Энэ байдлаараа Монгол Улс хөгжихгүй юм байна. Ийм учраас төрийг цомхон болгох хэрэгтэй байна.

Төрийн сонгууль нь шударга зөв байх ёстой. Учраас сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг яаралтай хий !
Өнөөдөр дайн болж байна. Цаашаа яаж өрнөхийг бүү мэд. Гэтэл Монгол Улсын аюулгүй байдал хангагдаж чадах уу ? Ганцхан хотдоо чихээд суучихдаг. Асуудал үүсэх битгий хэл цахилгаан станцад гэмтэл гарах юм бол Улаанбаатар хот хөлдөнө.

Сая тойргийн төсөв дээр хэмнэх гэж орж ирсэн засгийн газрын бодлогыг нь УИХ-ын гишүүд чинь буцаагаад өсгөхөөр л болчихлоо шүү дээ. Өнөө 18 их наядын хамгийн өндөр зардалтай төсвөө буулгаагүй яг тэр чигээр нь баталчихлаа. Ямар юмных нь хэмнэлт байгаа юм.



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.26.69
    4 цагийн өмнө

    болтугай

    Хариулах
  • 202.126.89.16
    Өчигдөр

    76 малын нэг нь мялзан тусчиждээ

    Хариулах
  • 202.126.88.164
    Өчигдөр

    Үр хүүхэд, улс орны ирээдүйн төлөө гэсэн сэтгэлтэй бүхэн нэгдэх цаг болсоон

    Хариулах
  • 213.87.144.128
    Өчигдөр

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.9.40.7
    2022/05/02

    Дэмжиж байна. Улс төрчдийн тоглоом болсоор байтал улс орны хөгжил сүйрлээ! УИХ-ын гишүүн өөрөө санаачилж байхад дэмжицгээе!

    Хариулах
  • 202.126.88.43
    2022/05/02

    Ганц олдох боломж шүү. Ард түмэн минь нийлж нэгдэж, эх орноо аваръя.

    Хариулах
  • 64.119.27.23
    2022/05/02

    Маш зүйтэй,Доржхандыг өргөн олноороо дэмжицгээе, дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцэж байгаа байдлыг харцгаадаа,ёстой нэг дургүйд хүчгүй гэгчийн үлгэрээр зарим асуудлыг тодруулах шаардлагатай ч гэх шиг,Н,Энхбо лд,Мөнхорг

    Хариулах
    • 66.181.161.76
      2022/05/02

      Demjij bna

  • 192.82.70.254
    2022/05/02

    дэмжиж байнаа гишүүд шударга ёсыг өөрсдөөсөө эхлүүл

    Хариулах
  • 192.82.65.47
    2022/05/02

    Дэмжиж байна.

    Хариулах