Т.Доржханд: Түтгэлзэх гэж байсан 4-н гишүүнийг хамгийн их хамгаалсан нь С.Ганбаатар, хамгийн их айсан нь Н.Алтанхуяг

С.Гандэлгэр
2022/05/02

Хулгай хийчихсэн хүмүүс УИХ-д орж ирээд хуулийн хамгаалалтад орчхоод байна. Иргэд, залуучууд энэнд чинь бухимдаад байна. Муухайн байна. Гэтэл манай ангийн нөхдүүд иргэдийнхээ нүдэн дээр хэлэлцэхгүйгээр, хаалттайгаар дотроо ярьж байгаад хамгаалаад авч үлдэж байгаа нь бол буруу. 

Ингэх юм бол Монголчууд авлигаа дийлж чадахгүй, хөгжихгүй. Хуулийн байгууллага нь оруулж ирсэн юмыг энд дэмжээд ард түмний төлөөлөл иргэдийн төлөөлөл гээд сууж байгаа хүмүүс, шударга ёсыг тогтооно гэсэн нөхдүүд нийлээд эд нарыг хамгаалж байгаа нь буруу. Бид хулгайтайгаа зоригтой тэмцэх ёстой. 

Би хуульч Б.Энхбаяр гишүүнтэй санал нэгдэж байгаа хэн нэгэн буруутай байж болно, буруугүй байж болно, ил тодоор яриач ээ. 

Заавал хаалттай ярих ямар шаардлагатай юм бэ гээд 

Иргэдээсээ хаалттай болонгуутаа  биенээ өмөөрөөд л. Нээчих юм бол тэгж чадахгүй шүү дээ. Хамгийн их хамгаалсан хүн нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар гэдэг хүн хамгаалсан байна шүү. Ямар шударга улс төрч билээ. Хэдэн жил шударга гэлээ. Гэтэл хаалттай хуралдааны цаана хамгийн хүчтэй хамгаалсан хүн нь С.Ганбаатар. .Ганбаатарын асуудал Хөгжлийн банк дээр явж байгаа юм байна. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.144.128
    Өчигдөр

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах