Уурхайчдын цалингийн асуудлаар гурван талт үндэсний хороо лхагва гарагт хуралдана

2022/05/03

Уул уурхайн салбарын ажилчдын төлөөлөл өчигдөр төв талбайд  мэдээлэл хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга уурхайчдын эрх ашгийг зөрчиж байгаа талаар мэдэгдсэн. 

Тодруулбал дээрх хорооноос баталсан "Цалин хөлс тогтоох аргачлал"-ын 6.3.1.5-д уртын ээлжээр ажилладаг ажилтнуудын илүү цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн амруулаагүй тохиолдолд илүү цагийн хөлс олгохоор зохицуулсан. Үүнийг ажил олгогчид "14 хоног ажилласан илүү цагийн хөлсөнд 14 хоног амруулж байгаа" гэсэн байдлаар тайлбарлаж, илүү цагийн хөлс бодож олгохгүй байгаа талаар мэдээллэсэн.

Уг асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийлээ. Тэрбээр "Гурван талт үндэсний хороо энэ Лхагва гарагт хуралдана. 20/10-аар ажиллаж байхдаа өдрийн 8+4=14; 14/14-өөр ажиллаж байхдаа 8+4=12 цаг бодогдоод байгаа асуудлыг компани байгууллага түүвэрлэж судалж байна.

Зарим нь Үндсэн цалингаа бууруулаагүй хэвээр олгож байгаа юм байна. Зарим нь шөнийн нэмэгдэл нэмэгдээд 25 хувь бүр нэмэгдсэн юм байна. Зарим нь 25 хувь цалин буурсан. Зарим нь бүр цалин 40-50 хувь буурсан байна шүү" гэжээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.157.38
    2022/05/04

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах