О.Батнайрамдал: : "Роснефть"-тэй гэрээ хийсний дүнд 25% хямд үнээр Монгол Улсад шатахуунаа нийлүүлэхээр болсон

2022/05/03

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнэ болон бусад асуудлаар мэдээлэл хийж байна.

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал: "ААН-үүд 45 хоногийн нөөцөө хэвийн бүрдүүлээд ажиллаж байна. Үнэ тогтворжуулах хуулийн хүрээнд шатахууныг онцолсон. Дэлхийн зах зээл дээр 2021 онд АИ-92 болон дизель түлшний үнэ 60-71 хувиар өссөн. Мөн 2020 он 45.8 хувиар өслөө. Дэлхийн банкнаас өнгөрөгч дөрөвдүгээр сард эрдэс баялгийн прогнозыг гаргасан байна.

Манай улс АИ92 авто бензинийг 2022 оны дөрөвдүгээр сард нэг тонныг 1110 ам.доллароор авч байсан. Энэ үнийг литрт шилжүүлж тооцвол 3330 төгрөгөөр зах зээл зарагдах өртөгтэй орж ирж байна гэсэн үг.

Бид саяхан, манай улсад шатахуун импортлогч "Роснефть" компанитай гэрээ хэлцэл хийж, энэ оны зургаадугаар сар хүртэл нэг тонныг нь 830 ам.доллароор авах болсон. Мөн Засгийн газраас АИ-92 шатахууны гаалийн татварыг тэглэсэн.

Эдгээрийн үр дүнд зах зээлд 3,330 төгрөгөөр зарагдах АИ-92 бензин 2,390 төгрөгөөр зарагдах боломж бүрдэж байна. Ойрын гурван сард үнэ тогтвортой байх боломжийг бүрдүүллээ" гэв.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.140.11.98
    2022/05/05

    Ярих гэж бүр янцгалчих маягтай юу хийсэн гэж хачин цариалдаг байна. Орлогоо алдчихлаа л гэж боож үхэх гэж байгаа биз...

    Хариулах
  • 213.87.157.38
    2022/05/04

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах
  • 202.21.118.140
    2022/05/03

    тэнэгүүдээ дизелийн түлшээ хямдруулаач.Бүх бараа бүтээгдэхүүнийг дизель тэрэгнүүд зөөж байгаа болохоор болохгүй байна.

    Хариулах
  • 103.26.194.55
    2022/05/03

    Тэгээд хямд авчихаад муу хэлээд хуцаад байдаг нь манай монгол хүний зан ,ёс суртахуун юм даа. Ингэсээр байж хүний идэш болсоор цөөхүүлээ үлдсэн дээ.

    Хариулах
  • 66.181.160.30
    2022/05/03

    hutsna biz

    Хариулах